Цалингийнхаа ихэнх хэсгийг ядуу айлын сурагчдад зориулдаг Кенийн тосгоны багшийг дэлхийн шилдэг багшаар шалгаруулж нэг сая долларын шагнал олгожээ.
Тодруулбал, жил болгон шалгаруулдаг Global Teacher Prize шагналын эзнээр байгалийн шинжлэх ухааны багш Питер Табичийг тодруулсан байна.
Насанд хүрээгүй охидоо хүнтэй гэрлүүлэх төлөвлөгөөтэй байгаа эцэг эхчүүдэд хандан охидоо сургууль төгсгөх хэрэгтэй гэж ятгаж чаддаг байна.
Табичи нь сар болгон өөрийн цалингийн 80 хүртэлх хувийг ядуу айлын сурагчдын ном болон дүрэмт хувцасны зардалд олгодог ажээ. Тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь эцэг эхээ алдсан, ар гэрийн гачигдалтай юм байна.
Түүний ажилладаг Пвани тосгоны сургууль нэг ангидаа 70-80 хүүхэдтэй хэрнээ байнга л багш дутагдалтай, сургуулийн эд зүйлийн хомсдолтой байдаг аж. Мөн ихэнх хүүхдүүд өглөө болгон 6 болон түүнээс дээш км замыг явган туулж сургуульдаа очдог байна.
Питер Табичи хүүхдүүдийг шинжлэх ухаанд дурлуулах хүсэлтэй байдаг гэнэ. Тэрбээр хичээлдээ ирдэггүй хүүхдүүдийн гэрт нь очиж уулздаг бөгөөд насанд хүрээгүй охидоо хүнтэй гэрлүүлэх төлөвлөгөөтэй байгаа эцэг эхчүүдэд хандан охидоо сургууль төгсгөх хэрэгтэй хэмээн ятгадаг гэнэ.
Түүний сурагчид үндэсний болоод олон улсын шинжлэх ухааны тэмцээнүүдэд, тэр дундаа Их Британийн хааны химийн нийгэмлэгийн шагнал хүртэж байжээ.
Энэ жил 179 орны 10 мянга гаруй багшаас ялагчийг шалгаруулсан байна.
Global Teacher Prize шагналыг Varkey Foundation сангаас жил бүр олгодог байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн нь 150 орчим хүнтэй. Тус шагналыг үүсгэн байгуулагч, Энэтхэгийн бизнес эрхлэгч Санни Варкигийн ярьснаар энэхүү шагнал нь багшийн мэргэжлийн нэр хүндийг өсгөх зорилготой аж.

"Питерийн түүх багш болох хүсэлтэй хүн болгонд урам зориг өгөх болно" хэмээн Санни Варки хэлжээ.
Эх сурвалж: BBC