Ерөнхий сайд усны асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр “Монголын усны түншлэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Басандорж Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах хүсэлтээ хүргүүллээ.
У.Хүрэлсүх хүсэлтийг хүлээж аваад, “Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсад усны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн хуралд оролцохдоо усны асуудал эрхэлсэн бие даасан агентлаг байгуулж ажиллуулах ёстой гэсэн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн саналыг Ерөнхий сайдын хувьд би бүрэн дэмждэгээ илэрхийлсэн. Агентлаг байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ асуудлыг шуурхайлахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад дахин үүрэг болгоно” гэдгээ хэлсэн байна.
Усан хангамжийн эх үүсвэр нэмэгдэхийн зэрэгцээ, саарал усыг дахин ашиглах нөхцөл бүрдэнэ
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан усны засаглалыг сайжруулах чиглэлээр хурал зохион байгуулсан бөгөөд хурлаас усны бодлогыг улсын хэмжээнд нэгтгэн зангидаж хэрэгжүүлэх зохистой арга хэлбэрийг олох шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Засгийн газраас шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил өнгөрөгч сард эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилын сантай Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийг сайжруулах зорилт бүхий 350,0 сая ам.долларын гэрээ байгуулсан. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хотын цэвэр усан хангамжийн эх үүсвэр нэмэгдэхийн зэрэгцээ, саарал усыг дахин ашиглах нөхцөл бүрдэнэ. Саарал усны үйлдвэр ашиглалтад орно. Эдгээр нь цэвэр усны нөөцөө хамгаалахад чухал ач холбогдолтой төслүүд юм гэдгийг Ерөнхий сайд онцолсон байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс