Монголын бизнесийн зөвлөлөөс сар бүр гишүүдийнхээ дунд уулзалт зохион байгуулж, улс төр, бизнесийн орчны талаар мэдээлэл солилцдог. Мөн илтгэл хэлэлцүүлдэг уламжлалтай.
Энэ пүрэв гарагт Шангри Ла зочид буудалд болох уулзалтад “Үндсэн хуулийн үзэл баримтлалд тулгуурлан нийгмийн тогтвортой хөгжилд төр ямар үүрэгтэй талаар хэлэлцэх юм. Илтгэлийг "ТУС Солюшн" ХХК-ийн захирал Д.Жаргалсайхан тавина.
Илтгэгч: Д. Жаргалсайхан, "ТУС Солюшн" ХХК
Дугарын Жаргалсайхан Монголын Бизнесийн Зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд 2019 оноос Эдийн засгийн эрх чөлөө ба Өрсөлдөх чадварын Ажлын хэсгийн даргаар сонгогдсон.
Тэрээр "ТУС Солюшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Гүнд инвестмент холдингийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Гүнд инвестмент холдинг нь байгууллагын эрүүл мэндийн үйлчилгээ, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн менежмент, санхүүгийн цогц үйлчилгээ, дэвшилтэт технологийг нутагшуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. "ТУС Солюшн" ХХК нь шинжилгээ, оношилгоо хийсний үндсэн дээр байгууллагын эрүүл мэндийн төлөв байдлыг тодорхойлж, хэвийн үйл ажиллагаатай тогтолцоог бүрдүүлэх шийдлүүдийг санал болгодог. Д.Жаргалсайхан нь хувийн хэвшилд шилжихээс өмнө Монгол Улсын Уул уурхайн салбарт 30 гаруй жил ажиллахдаа Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга, Үйлдвэр худалдааны яамны Хүнд үйлдвэрийн газрын дарга зэрэг хариуцлагатай албан тушаалыг хашиж, уг салбарыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Монгол орныг хөрөнгө оруулагчдад таниулахад бодитой хувь нэмрээ оруулсан. Тэрээр ШУТИС-ийн Хүндэт профессор бөгөөд Азийн Бизнесийн Зөвлөлийн гишүүн, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүнээр ажиллаж байна.
Модератор: Б. Болор-Эрдэнэ, trends.mn вэб сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч
2015-2019 он: trends.mn вэб сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч
2016-2019 он: monnichi.today Япон хэл дээрх Монгол хаабын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга
2011-2014 он: Токио хотод ERP, зөвлөх үйлчилгээний салбарт ажиллаж байсан.
2004-2011 он: Токиогийн Их Сургууль, Олон улсын харилцааны тэнхим.
2000-2003: МУИС
Панелист: Д. Гангабаатар доктор, МУИС-ХЗС-ийн Профессор
Ажилласан байдал: МУИС-ХЗС –д 1999 оноос
Мэргэшсэн чиглэл: Үндсэн хуулийн эрх зүй
Ажлын туршлага: АНУ, Их Британи, Нидерландын их сургуулиудад зочин судлаачаар
Гадаад хэл: Орос, Англи хэл, Япон, Төвд хэлтэй
Панелист: Б. Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан
2017-2018 – Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
2014 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд хуулийн зөвлөхөөр ажиллаж байна.
2013-2014 онд УИХ-ын гишүүний зөвлөх,
2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх
2009-2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын дарга
1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 1999 онд Мөнх сургуулийн магистрантур тус тус төгссөн. АНУ-ын Виржинийн их сургуульд хэлний чиглэлээр, Тайван, Швед, Австрали улсад Хүний нөөцийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн ухааны магистр. Эрх зүйч мэргэжилтэй. Төрийн албанд 15 жил ажилласан. Үүнээс улс төрийн захиргааны албан тушаалд 7 жил ажиллажээ.
Панелист: С. Эрдэнэболд, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч
С.Эрдэнэболд нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд 2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна.
Тэрээр 2006 онд Ардчилсан намд гишүүнээр элссэн бөгөөд АН-ын хэрэг эрхлэх газар, Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан. "Эзэнт гүрний туульс"" номын зохиолч."