Оюу толгойн уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчдын гаргасан гомдлыг барагдуулах гэрээний хэрэгжилт хангалттай байна хэмээн талууд дүгнэсний дагуу гомдлуудыг хаажээ.
Цаашид орон нутгийн удирдлага, иргэд, “Оюу толгой” ХХК-ийн хооронд үүсэх аливаа зөрчил, гомдлыг хөндлөнгийн, олон улсын байгууллагын хяналт, туслалцаагүйгээр бие даан шийдэж байх юм. “Оюу толгой” ХХК, Ханбогд сумын засаг захиргаа, нутгийн малчдын тэнцүү эрх бүхий төлөөллөөс бүрдсэн Гурван талт зөвлөл (ГТЗ) энэ ажлыг удирдан зохион байгуулах аж.
Нүүлгэн шилжүүлэлтэд орсон нэхэмжлэлийн шалгуур хангасан 129 нэхэмжлэлд 2.6 тэрбум төгрөг олгожээ.
Дэлхийн Банкны Группийн Эрх зүйн хяналт, нийцэл, зөвлөгөө, омбудсмэний газар (Омбудсмэний газар)-т малчдын гаргасан гомдлуудыг хаах болсон нь уул уурхайн компани, орон нутгийн засаг захиргаа болон нутгийн малчид нягт хамтран ажиллаж, асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэх итгэлцэл үүсэж, хамтын ажиллагааны тогтвортой механизмтай болсны үр дүн юм байна.
Маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг 2012 оноос хойш эвлэрүүлэн зуучилж ажилласан Омбудсмэний газрын оролцоог дуусгавар болгох шийдвэрийг 2018 оны арван нэгдүгээр сард гаргажээ.
2012 оны 10 дугаар сар, 2013 оны 2 дугаар сард Оюу толгойн ойролцоо амьдардаг хэсэг малчид “Оюу толгойн хяналт”, “Говийн газар шороо” ТББ-уудын дэмжлэгтэйгээр Омбудсмэний газарт анх гомдол мэдүүлжээ. Ингэснээр олон улсын эвлэрүүлэн зуучлагчид малчдын гомдол шийдвэрлэх үйл явцад хяналт тавьж, эвлэрүүлэн зуучлах болсон байна. Энэ дагуу 2017 оны 5 дугаар сард Малчдын гомдол барагдуулах хоёр гэрээ байгуулж, дээр дурдсан Гурван талт зөвлөлийг (ГТЗ) байгуулжээ.
ГТЗ Омбудсмэний газарт гаргасан гомдлуудад дурдсан бүх асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх, тэдгээрийн талаар мэдээлэл солилцох, санал, зөвлөмж гаргах, түүнийг хэрэгжүүлэх, зохих эрх бүхий байгууллагуудад уламжлах үүрэгтэй.
Малчид уул уурхайн компани нутаг орных нь газар, усыг ашигласнаар малчдын нүүдлийн амьдрал ахуйг тасалдуулан, уламжлалт соёл, уугуул иргэдийн амьжиргаанд эрсдэл тулгарч байна хэмээн гомдол гаргасан юм. Түүнчлэн “Оюу толгой” компанийн 2004 оны нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө болон 2011 оны эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн олговрын хөтөлбөр хангалттай бус, зохих ёсоор хэрэгжээгүй, Ундай голын голдрилыг өөрчлөх нь малчдын амьдралд сөргөөр нөлөөлнө гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Малчдын гомдол барагдуулах 2 гэрээг байгуулснаас хойш хэрэгжсэн ажлууд:
- Нүүлгэн шилжүүлэлтэд орсон нэхэмжлэлийн шалгуур хангасан 129 нэхэмжлэлд 2.6 тэрбум төгрөг,
- Малчин өрхийн 38 хүүхдэд 126 сая төгрөгийн оюутны сургалтын тэтгэлэг,
- Малчдын 10 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийн төхөөрөмж суурилуулахад 150 сая төгрөгөөр тус тус санхүүжүүлсэн аж.
Малчдын гомдлыг барагдуулах гэрээнд тохирсон тогтвортой амьжиргааны хөтөлбөрүүдийг ГТЗ-ийн хяналт дор цаашид үргэлжлүүлэх юм. Үүнд, малчны зах байгуулах буюу малын гаралтай түүхий эдийг үйлдвэрлэгчдэд ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болгох, мал нядалгааны шугам барих, байнгын ажиллагаатай болгох, малчдад хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах төсөл, Ханбогд сумын харилцаа холбооны сүлжээг өргөжүүлэх, залуу малчдад дэмжлэг үзүүлэх “Залуу малчин” төсөл хэрэгжүүлэх, бэлчээр, усны нөөцийн цогц судалгаа хийж, тэдгээрт үндэслэн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх зэрэг ажил багтжээ.
Олон улсад жишээ болохуйц маргаан шийдэх ажиллагааг хичээл зүтгэл гарган, мэргэжлийн өндөр түвшинд чиглүүлсэн Омбудсмэний газрын оролцоо амжилттай дуусгавар болсон хийгээд малчдын гомдлыг хаасныг тохиолдуулан Гурван талт зөвлөлөөс өнөөдөр ёслолын ажиллагаа зохион байгуулжээ.