GoGo.mn өнөөдөр онцолсон таван үйл явдлыг товчлон хүргэж байна.
- Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран Монголд анх удаа HackInequality буюу “Тэгш байдлыг тэгшитгэе” уриан дор дата сэтгүүл зүйн хакатоныг зохион байгууллаа.
Эхний гурван байрт:
Тэргүүн байрт орсон "SetUp" баг
Хоёрдугаар байрт орсон “Steppe” баг
Гутгаар байрт орсон "GoHack" баг шалгарлаа.
- МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Ойн тэнхимийн багш, доктор, дэд профессор Б.Цэнгэлээс Ногоон байгууламжийн талаар хийсэн "Улаанбаатар хотын айл бүр хашаандаа, байрныхаа гадаа мод тарих бүрэн боломжтой" ярилцлагыг хүргэлээ. Тэрбээр "мод тарьж, арчилж ургуулсан иргэдэд моддын төрөл зүйл ургуулсан жил, наснаас нь хамаааруулан мод бүрийн тоогоор урамшууллыг олгодог." хэмээн ярьсан юм.
- С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй иргэдийг эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлэл сонссон байна. Энэ асуудлыг буруушааж, хүний эрхийг зөрчсөн, Ардчилсан Монгол Улсад байж болзошгүй асуудал учраас эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгон, УИХ, Засгийн газрын түвшинд энэ асуудлыг авч үзэх нь зүйтэй гэж үзжээ. Олон нийтэд дэлгэх эс дэлгэх талаар шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм байна. Мөн УИХ-аас ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэж үзсэн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ. Уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
- Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, ажлын байрны бэлгийн дарамт, бага насны охидын бэлгийн хүчирхийллийн талаар өнөөдөр мэдээлэл хийж, хууль тогтоох байгууллага болон Засгийн газарт таван шаардлага тавьж буйгаа хэллээ. Тэдгээр шаардлага дунд хүүхдийн тэтгэмж төлдөггүй хүмүүст хариуцлага тооцдог хуулийн зохицуулалт хийхийг шаардаж буйг, Гэр бүлийн тухай хуулийг хаврын чуулганаар улс төржихгүйгээр батлахыг, ажлын байрны бэлгийн дарамт газар авсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн даруй батлахыг, хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоог хангаж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хуулийг сурталчлах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулахыг Засгийн газраас шаардаж буйгаа хэлсэн юм.
- Сэтгүүлч Э.Ононгийн Японд томилолтын хугацаандаа бэлтгэсэн сурвалжилга болох "Япончууд амьдралд ганц л удаа тохиох завшаан гэж бодон хүнтэй ҮНЭН СЭТГЭЛЭЭР харилцдаг" нйитлэлийг хүргэлээ.