“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2019” өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Барилгын норм, нормативын хэрэгжилтийг шинэ шатанд гаргах уриан дор төр болон хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байгаа юм.
Барилгын салбарт баримталж буй бодлого, хөгжлийн чиг хандлага, салбарын хөрөнгө оруулалт, мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр болоод барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, хяналт зэрэг өргөн хүрээнд цогц асуудлыг хэлэлцлээ.
Зөвлөгөөний үеэр Барилга хот байгуулалтын дэд сайд Х.Мөнхбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-Борлуулалтаа хүлээж буй байрууд олон байна. Орон сууцны асуудалтай холбоотой ямар бодлогуудыг хэрэгжүүлж байна вэ?
-Улаанбаатар төдийгүй улсын хэмжээнд олон байр баригдаж байна. Хүн амын төвлөрөл Улаанбаатар хотод байгаа учраас баригдаж буй орон сууцны нийлүүлэлтийн асуудлыг сүүлийн жилүүдэд ипотекийн зээлээр шийдэж ирсэн. Судалгаанаас харахад урьдчилгаа 30 хувиа төлөх боломжтой иргэдийн ихэнх нь байранд орсон байна. Барилгын үнэ дэд бүтцээсээ хамаардаг. Дулаан, цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээ, газрын үнээс хамаарч байрны үнэ өндөр байгаа болов уу. Салбарын зүгээс нийслэл болон орон нутагт ипотекийн бодлогыг үргэлжлүүлэх мөн түрээсийн орон сууцны бодлого явуулах шаардлага бий болж байна. Урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй олон хүн байгаа учраас энэ жил түрээсийн орон сууцны хөтөлбөрийг Засгийн газраар батлуулсан, удахгүй хэрэгжүүлж эхэлнэ.
Нийслэл болон орон нутагт ипотекийн бодлогыг үргэлжлүүлэх мөн түрээсийн орон сууцны бодлого явуулах шаардлага бий болж байна
-Урьдчилгаа болон хүүг бууруулах боломж байгаа болов уу.
-Найман хувь өнөө, маргааш буурна гэж хэлэхэд хэцүү. Бид аль болох хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн татахаас хамаарна. Өнөөдрийн нөхцөл байдалд бол хэцүү. Харин аль болох ипотекийн зээлийг эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг судалж байна. Арилжааны банкаар дамжиж байгаа асуудлыг холбогдох банкуудтай ярьж, орон нутагт хүргэх тал дээр ажиллана. Цаашид төрийн халамж хэрэгтэй 30 хувиа бүрдүүлж чадахгүй хэсэгт түрээсийн орон сууц барьж, урт хугацаанд түрээслүүлэх асуудлыг анхаарах шаардлагатай байна.
Ганц шийдэл нь орон сууц биш. Тухайлбал Чингэлтэй дүүргийн 7-р хорооны 300 айлын дунд “Сервис центр”-ийг барьсан. Ингэснээр гэр хорооллын айлууд дулаан, цахилгаан, цэвэр устай болох шийдлийн нэг хэлбэр юм. Цаашид гурван газарт байрлуулна. Ингэснээр инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоогүй газруудад ийм төвийг байгуулж хашаандаа дэд бүтэцтэй болох боломжтой болж байгаа юм. Ингэхээр газрын үнэлэмж өсөж байгаа юм. Ипотекийн бодлого, түрээсийн орон сууц, сервис центр гээд шийдлийн хэлбэрүүдийг хэрэгжүүлж байна. Урт хугацаандаа Аеросити дагуул хотын асуудал гэх мэтээр Улаанбаатар хотыг задлах ёстой. Дэд бүтэц, ажлын байрыг шийдэн Улаанбаатарын төвлөрлийг сааруулах ёстой. Дагуул хот төдийгүй хамгийн их хөдөлгөөн байгаа хэсэг нь уул уурхайтай холбоотой говийн бүс байна. Төмөр зам, дулааны станц баригдах гээд говийн цаашдын хөгжлийн урт хугацааны хөгжлийн асуудал.
-Нийслэлийн 20 мянга гаруй иргэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч байгаа мэдээлэл байна. Дахин төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Нэхмэлийн шар гээд Хан-Уул дүүрэгт байрлах байрыг дахин төлөвлөөд эхний ээлжийн айлууд байрандаа орчихсон байна. Дахин төлөвлөлт дээр хэд хэдэн хүндрэлтэй асуудлууд байна. Нийслэлийн хэмжээнд 200 гаруй орон сууц байна. Дийлэнх нь нурахад бэлэн болчихсон. Газрын байршил хол, дэд бүтэц байхгүйгээс хувийн хэвшлүүд хөрөнгө оруулахгүй байна. Төрөөс дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, үе шаттайгаар мөнгө төсөвлөх хэрэгтэй байна. Ашиглалтын шаардлага хангахгүй эдгээр барилгууд дунд төрийн байгууллага, сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагууд байгааг төсвийн мөнгөөр шийдэх ёстой гэж бодож байна.
Газрын байршил хол, дэд бүтэц байхгүйгээс хувийн хэвшлүүд хөрөнгө оруулахгүй байна
-Дагуул хотын тал дээр Аэроситигийн хажууханд Майдар хот төслийг эхлүүлэх нь хэр зүйтэй юм бэ.
-Үе шаттай л явна. Одоо Майдар хотын төлөвлөгөө л яригдаж байна. Аэроситигийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаад, дэд бүтцээ дагаад ажлын байр бий болно. Ажиллах хүч Зуунмодоос очих болов уу гэж төлөвлөж байна. Ингээд Зуунмод хөгжихөөр хажууханд нь байгаа Майдар хотын суурь тавигдана гээд үе шаттай байна. Майдар хотын төсөл эхэлсэн, тэгэхээр Аэроситигээс эхлээд хотуудын асуудал шийдэгдээд явах байх.
Хот төлөвлөлт нь суурьшилттай, суурьшилт нь ажлын байртай холбоотой. Монгол Улсад хот байгуулалт хэрхэн явагдах вэ гэдгийг ЖАЙКА, Үндэсний хөгжлийн газар хамтран төсөл хөтөлбөрийг боловсруулж байна. Өөрөөр хэлбэл хүн амын нутагшил, аж үйлдвэрийн бүсүүд хаана байх, хот төлөвлөлтийг хэрхэн хийх, үүний эхлэл болох Аеросити хотыг төлөвлөсөн бол хэрхэн хэрэгжүүлэх, дараагийн хотууд зэрэг асуудлыг тусгаж байгаа юм.
-Уул уурхай түшиглэн хот бий болгох, тэр дундаа Даланзадгадыг хот болгох асуудал хэр ахицтай байна вэ?
-Судлах ёстой. Бид Үндэсний хөгжлийн газартай судалж байна. Ажлын байр байгаа учраас хөгжил цаашид яаж талаар удахгүй уулзалт хийнэ.
-Нийслэлд төдийгүй орон нутагт цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэж байгаа гэж байсан.
-”Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”-ийг шинээр барих гэж байна. Хоногт 250 мянган метр куб бохир ус татан авах чадалтай цэвэрлэх байгууламж баригдсанаар Улаанбаатар хотын дахин төлөвлөлт үргэлжлэхэд цэвэр ус, цэвэрлэх байгууламжийн асуудал шийдэгдэнэ. Үүнийг Мянганы сорилтын сантай уялдуулан ус дахин боловсруулах үйлдвэрийг хамтад нь хийхээр шийдсэн. Улаанбаатар төдийгүй Дархан-Уул, Эрдэнэт бүх аймагт бүрэн эрхийнхээ хугацаанд Азийн хөгжлийн банк болон Польш улсын Засгийн газрын зээлээр цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийднэ. Үүнтэй уялдан гарах зээлийн хүүг орон нутагт хэрхэн шийдэхийг Сангийн яамтай уялдуулан үзэх ёстой.