“Аримун” продакшны үүсгэн байгуулагч жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар анхны уран бүтээл “Халуун зүрх” уран сайхны киногоо үзэгч олонд хүргэхэд бэлэн болжээ.
Тэд киноныхоо нээлтийг өнөөдөр 18:00 цагт Шангри-Ла төвд зохион байгуулна. Тус киноны зохиолыг нь бичиж, эмэгтэй хүний тэвчээр хатуужлыг харуулсан гол дүр Анхилуун бүсгүйн дүрд тоглосон жүжигчин А.Ганчимэгтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-“Халуун зүрх” киноныхоо нээлтийг догдлон хүлээж байгаа та бүхэнд амжилт хүсье. Кино зохиолыг бичсэн хүний хувьд ямар санаа гаргахыг зорьсон бол?
-Баярлалаа. Киногоо нээх гээд ид бэлтгэл ажилтай явж байна. Би энэ кинонд зохиолч жүжигчнээр ажиллалаа. “Аримун” продакшны анхны уран бүтээл учраас ямар зохиолоор кино хийх вэ гэж бид хоёр их удаан хугацаанд бодсон. “Халуун зүрх”-нээс өмнө хоёр ч зохиолын талаар ярилцаад цаасан дээр буулгаад, бэлэн болгочихсон байлаа. Гэхдээ анхны бүтээл гэдгээр нь тэр зохиолоо 100 хувь хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Сэтгэлд бүрэн нийцэхгүй байсан юм.
Ганаа эгч “би нөхөртөө зориулаад сайхан уран бүтээл хийх юмсан гэж боддог" гэсэн
Ганаа эгч “би нөхөртөө зориулаад сайхан уран бүтээл хийх юмсан гэж боддог. Нөхөр маань тэгж билээ, тийм үйл явдал болж байсан. Үнэхээр хэцүү үе байсан” гээд сэтгэл зүйн хувьд хүний амьдралын хамгийн том жаргал зовлон хосолсон үе байсан тухайгаа надад ярьсан юм. “Тэгвэл хоёулаа энэ сэдвийг бариад, зохиолоо гаргавал ямар вэ? Энэ нь илүү сонирхолтой, хүний сэтгэлээс гарсан юм сэтгэлд хүрдэг шүү дээ” гээд шийдсэн. Тэгээд анхны хар зохиолоо гаргахад бид хоёрын хэн хэнд нь таалагдсан юм.
Манай киноны постерт “Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ. Үргэлжлэл болсон үр үлдэнэ” гэдэг үг бий. Энэ үгээр киноныхоо гол санааг гаргахыг хүссэн. Хүний хамгийн чухал зүйл бол хэрхэн амьдарч, бусдад яаж нөлөөлсөн, амьдарсан хугацааг гэрчлэх мөр байдаг. Мөн амьд явсныг гэрчлэх, үргэлжлүүлж амьдрах үр хүний хамгийн эрхэм зүйл гэдгийг илэрхийлэхийг хүсэж, чадан ядан зохиолоо бичлээ.
Өмнө нь “Хувьсал” продакшнд байхдаа хоёр ч киноныхоо зохиолыг бичсэн учраас тэр бяцхан туршлага дээрээ үндэслээд, бие биедээ тусалж дэмжээд энэ зохиолоо дуусгасан.
-Энэ санаагаа эрэгтэй биш эмэгтэй хүнээр төлөөлүүлэн гаргажээ?
-Эмэгтэй хүн гэдэг өөрөө энэ дэлхийг бүтээгч гэж хэлэхэд буруудахгүй. Эмэгтэй хүнээс хүн үүсдэг гэдэг хамгийн гайхамшигтай. Хэрвээ эмэгтэй хүн байгаагүй байсан бол энэ хорвоо ямар байхыг мэдэхгүй байна. Кинондоо ямар нэр өгөх талаар бодож байгаад анх “Дэлхий тээсэн эмэгтэй“ гэж байсан. Энэ үг киноны агуулгыг илэрхийлээд байгаа юм шиг санагдаад, эмэгтэй хүн дэлхийг тээдэг. Хүн болгоныг энгэртээ тээгээд ариун хэвлийгээрээ дамжуулаад үр хүүхдээ үлдээдэг учраас энэ утга маш гоё тохирох юм шиг санагдсан.
Хүн мэдэрч үзсэн юмаа тоглох арай амархан байдаг. Харин огт мэдэрч үзээгүй зүйлээ дамжуулах их хэцүү байдаг юм билээ.
Гэхдээ сүүлдээ арай л том хүрээ хамрах гээд байгаа юм шиг санагдаад хүн болгонд ойр санагдах “Халуун зүрх” нэрийг өгсөн. Хүнийг хайрлах, түүний төлөө зориулж байгаа сэтгэл нь халуун байдаг учраас, хүний зүрх үр хүүхдийнхээ төлөө үргэлж халуунаараа цохилж байдаг учраас “Халуун зүрх” гэж нэрлэсэн. Мэдээж Ганаа эгч нөхөртөө зориулъя гэсэн анхны суурь үүссэн ч гэсэн дүрээ эмэгтэй болгоод, уран сайхны кино болгож, баяжуулсан юм.
-Ганчимэг гол дүр Анхилууны дүрд тоглосон. Дүрийнхээ талаар ярихгүй юу?
-Киноны гол дүр бол мэдээж зохиолынхоо бүх ачааг үүрч, хэлэх гэсэн санаагаа тэр хүнээр дамжуулж гаргана. Одоохондоо кино маань нээгдээгүй болохоор яг юу гардаг бол гэдэг нь үзэгчдэд сонирхолтой байх шиг байна. Үйл явдлынхаа тухай мэдээж одоо задлах нь эрт байна.
Хүн мэдэрч үзсэн юмаа тоглох арай амархан байдаг. Харин огт мэдэрч үзээгүй зүйлээ дамжуулах их хэцүү байдаг юм билээ. Жишээ нь, би өөрөө мэдэрч үзээгүй тэр өвдөлтийг гаргахад надад маш хэцүү байсан. Яаж өвдөөд байгаа юм бол гэж бодоод хүмүүсээс асууж байлаа. Тэгэхээр “ер бусын, яагаад байгаа нь мэдэгдэхгүй, гэхдээ л маш аймаар өвдөлт” гэлээ. Тэгэхээр нь тэр өвддөг хэсэг дээр яаж үүнийг гаргах вэ гэж маш их ажилласан. Хамт олон маань надад их зөвлөсөн. Бас маш их жин хассан.
-Хэдээс хэд болов?
-Миний үндсэн жин 47-48 кг байдаг. Кино зураг авалтын үеэр 42 кг болтлоо турсан. Кино зураг авалт наймдугаар сарын эхээр эхлээд саяхан дууссан. Дөрвөн улирлын зураг авсан учраас дунд нь амарсан ч энэ удаан хугацаанд жин нэмчих гээд байсан тул жингээ барих л хэцүү байлаа.
-Хүнд үзэгдлүүд байсан уу?
-Хүйтэн хүчтэй шүршүүрийн ус дээрээс гоожуулдаг бороотой үзэгдэл бий. Өмнө нь тийм үзэгдэлд тоглож байсан ч энэ удаад гудамжны цемент дээр хэвтээд дээрээсээ хүйтэн ус гоожуулах үнэхээр хэцүү байсан. Сүүлдээ чих рүү хатгадаг юм билээ. Намар, шөнө зураг авсан болохоор их хүйтэн, шантармаар санагдсан шүү.
-Ганаа дандаа сэтгэлийн хат шаардсан хүнд дүрүүдэд тоглох юм. Энэ бүхнийг яаж даван туулж байна вэ?
- СУИС-д сурч байхад л багш нар жүжигчин хүн дүрдээ орохын тулд их хичээх хэрэгтэй гэж заадаг байсан. Тухайн үедээ сэтгэл зүйн маш их ачаалал авна. Тэр болгоныг биеэрээ дамжуулж сэтгэлээрээ мэдэрч байж хүнд дамжуулна шүү дээ. Дараа нь тэрнээсээ гарах гээд “би уйлчихлаа даа, зодуулчихлаа даа” гээд зовоод байдаггүй. Тэгэх юм бол тэр жүжигчин хүний ажил биш болчих байх аа. Богино хугацаанд тухайн цаг мөчид дүрийнхээ сэтгэл зүйн байдалд орчихоод зураг авалт дуусахад хэвийн болох хэрэгтэй. Байнга тэрэндээ дарамтлагдаад байвал амархан хөгшрөх байх аа. /инээв/
-Гол дүрийн эрэгтэйд жүжигчин, найруулагч Б.Тамирыг сонгосон байсан. Их сонирхолтой сонголт санагдсан...
-Жүжигчин Б.Тамирыг сонгосондоо Ганаа эгч бид хоёр маш баяртай байгаа. Энэ дүрд жүжигчин сонгох гэж нэлээн удсан. Монголынхоо ихэнх эрэгтэй жүжигчдийг харж, мөн биш гэж их эргэлзсэн л дээ. Энэ дүрээр дамжуулж Ганаа эгчийн гаргахыг хүсэж байгаа эр хүнийг гаргах хэрэгтэй болсон.
Эр хүнд байх сайхан нандин чанарууд, хайр, халамж, сайхан үгс бүрийг Эрдэнэ гэдэг дүрээр гаргах болсон. Эрдэнэ гэдэг нэрийг өгөхдөө ч их бодсон. Хүний ямар ч эрдэнэ байж болно. Сэтгэл зүй болоод хүнийхээ хувьд жинхэнэ эрдэнэ шиг, хамгийн үнэтэй, юугаар ч сольшгүй зүйл шиг санагддаг учраас тэр нэрийг өгсөн.
Олон жүжигчний талаар ярьж ярьж Ганаа эгч бид хоёр Тамираа дээр л тогтоод байлаа. Тэгээд Тамираагаас асуусан чинь “Бид маш их ажилтай байгаа. “Фантастик” продакшн ийм ийм төлөвлөгөөтэй, амжихгүй нь. Уучлаарай” гэсэн. Гэхдээ дахин санал тавихад зохиолоо уншаад зөвшөөрсөн юм.
Тамираагийн үндсэн мэргэжил нь жүжигчин, найруулагч. “Фантастик” продакшны найруулагч, гол дүрүүдэд түлхүү ажиллаагүй учраас сэтгэлийнх нь мухарт жүжигчнээрээ ажиллая гэсэн бодол байсан болов уу гэж бодож байна. Үнэхээр өөр сэтгэлд нийцэх хүн байгаагүй. Тэр хүний царай зүс, нэр хүнд, уран чадвар гээд бүх тал нь тохироод байсан учраас бид хоёр Тамирааг л сонгоод байлаа. /инээв/
Тэгээд ч үнэхээр Эрдэнийн дүрд тохирсон. Анхны гэсэн тодотголтойгоор “Аримун” продакшн бүтээлээ хийж байгаа учраас Ганцэцэг, Ганчимэг хоёрт маш их дэм болсон.
Би өөрөө тэвчээргүй хүнд дургүй. Тэгэхээр тэвчээртэйдээ орох болов уу гэж бодож байна. Ямар нэгэн юманд амархан бууж өгдөг хүн бол биш.
-Жүжигчин Д.Ганцэцэг эмэгтэй хүний зориг тэвчээр, хүч чадлыг киногоороо дамжуулан гаргахыг хичээсэн гэж ярьж байсан?
-Хүнд эцсийн цэг, тэвчээрийн хязгаар гэж юм байдаг шүү дээ. Тэнд хүрээд тасарна. Тийм юм хүн болгонд байдаг болов уу. Эмэгтэй хүний тэвчээрийн хязгаар магадгүй эрэгтэй хүнийхээс хэд дахин цаана байна. Гэхдээ юуны төлөө зорьж, юуны төлөө явсан учраас тэр болтол амьд байж, тэмцэж чадсан бэ гэдэг хамгийн чухал. Тэгэхээр эмэгтэй хүний хамгийн чухал, амиараа сольсон ч хамаагүй авч үлдэхийг хүсдэг юм бол үр хүүхэд нь байдаг.
Тэрнийхээ төлөө бүх зүйлийг умартаад, бүх зүйлээ хаяад, зорьсон л бол хүүхдийнхээ үнэрийг үнэрлэнэ гэж хичээж зүтгэж байгаа эмэгтэйн дүр. Кино зураг авалтын үеэр манай багийнхан нээрээ эмэгтэй хүн ингэдэг болов уу, ийм тэвчээр хүнээс гарах болов уу гээд ярьж байсан. Тэгэхээр энэ бол байж болохгүй юм бол биш. Эмэгтэй хүн тийм их тэвчээртэй, тийм их сэтгэлийн хаттай. Уйлмаар байсан ч дотогшоо залгиж, орилмоор байсан ч дотогшоо орилдог тэвчээр хатуужил эмэгтэй хүнд л байдаг учраас эмэгтэй хүнээр дамжуулж, үр хүүхдээр нь холбож гаргах нь маш зөв санаа байсан болов уу гэж бодож байна.
-Амьдрал дээр Ганаа өөрөө хэр тэвчээртэй хүн бэ?
-Би өөрөө тэвчээргүй хүнд дургүй. Тэгэхээр тэвчээртэйдээ орох болов уу гэж бодож байна. Ямар нэгэн юманд амархан бууж өгдөг хүн бол биш.
- “Чамд чангахан хүрвэл гэмтчих юм шиг. Зөрөөд өнгөрөхөд л хиртчих юм шиг тийм л нандин санагддаг” гээд сайхан үгс байсан...
-Энэ киноны маань дуртай текстүүдийн нэг. Хүн хүнийг хайрлахдаа яаж хайрладаг юм бол, хүнд ямар үг хэлбэл илүү гоё санагдах бол гэж их бодсон. Тэгээд нэгэн хайрын үзэгдэлд өмнө нь хайртай байсан ч хайраа илэрхийлж чадаагүй хүн амжиж илэрхийлэхдээ бүх юмыг нь магтан дуулахын тулд товчхон үг хэлэх ёстой байсан.
Хүн хамгийн нандин юмандаа хүрч ч чадалгүй нандигнаж хайрладаг шүү дээ. Яг л тэрэн шиг хайртай хүн нь гэдэг байж болох хамгийн эмзэг, хамгийн үзэсгэлэнтэй, сайхан зүйл нь учраас тэр текст тохирсон юм шиг санагдсан.
Тэгээд олон үг бичиж үзсэн. Хүн хамгийн нандин юмандаа хүрч ч чадалгүй нандигнаж хайрладаг шүү дээ. Яг л тэрэн шиг хайртай хүн нь гэдэг байж болох хамгийн эмзэг, хамгийн үзэсгэлэнтэй, сайхан зүйл нь учраас тэр текст тохирсон юм шиг санагдсан. Энэ үгийг Эрдэнэ хэлдэг.
-Ганаад энэ кинонд тоглоход ээж болсон мэдрэмж их дөхөм байсан болов уу?
-Одоо бодоход хүүхдээ төрүүлж байх үедээ ямар сэтгэл зүйтэй байсан үеэ санадаггүй юм. Хүүхэд маань нүдэн дээр өсөж байгааг харах тусам хүн илүү хайрлах сэтгэл төрдөг юм билээ. Би их ажиллаад охиндоо цаг хугацаа зарцуулж чадахгүй байна.
Охин маань их сэргэлэн “Ээж ээ, сайхан амраарай, хоолоо идээрэй, толгой чинь өвдөж байна уу, усаа уугаарай, ээж унтчихсан байна бүгдээрээ чимээгүй байгаарай. Халуураад байна уу даа, юм нөмрөөрэй” гээд их халамжтай.
Тэрийг харахаар дотогшоогоо өмөрч, ийм жижигхэн амьтан миний төлөө амьдарч байна даа гэж бодогддог юм билээ. Тэгээд киноныхоо төрөх хэсэг дээр маш олон зүйлийг даван туулж байгаа тухай гардаг. Эцсийн цэг нь хүүхдээ л төрүүлчихвэл үхсэн ч яах вэ гэдэг цэг дээр очиж байгаа учраас зүтгэж зүтгэж үрийнхээ дууг сонсож, хүүхдээ харах гэсэн туйлын зорилго нь биелчихсэн учраас ер бусын амар амгаланд очсон ч юм шиг, их юмны цаана гарчихсан юм шиг үнэхээр сайхан мэдрэмжийг тухайн үед би зураг авалтын үеэр мэдэрч байсан.
Мэдээж би ээж болоогүй байсан бол яг тэр мэдрэмжийг гаргасан шигээ гаргаж чадахгүй байсан байх аа.
Тамираа бид хоёр Ромео, Жульеттагийн дүрд тоглоогүй ч “Халуун зүрх” кинонд хамтарч тоглосондоо баяртай байна.
-Киноноос өмнө Тамираагийн гэрээр Ганаа их эргэлдэх боллоо. Бараг л найруулагч О.Бат-Өлзийгийн бэр болох гэж байна гэсэн утгатай мэдээлэл яваад байсан. Гэхдээ худлаа байх, өөр л юмны “пиар”, эсвэл хүмүүс зүгээр л хоорондоо ярьсан ам дамжсан яриа байх гэсэн бодол төрж байв?
-Тэрийг уншсан. Тамираа бид хоёрын постер гарсны дараахан энд тэнд тийм мэдээлэл гарчихсан байсан. Тамираагийн хувьд ихэвчлэн найруулагчаараа ажиллаж байсан учраас гол дүрийн жүжигчнээр гарч ирэхэд “Хөөх, энэ хоёр хамт тоглосон юм уу?” гээд хүмүүст их сонирхолтой байх шиг байна.
Тамираа бид хоёр театрт хамт ажилладаг байсан юм. Тэгээд бүх залуу жүжигчдийн дунд “Ромео Жульетта” жүжгийн шалгаруулалт зарласан байсан. Бид хоёр хамт оролцоод, олон хүний дундаас шалгараад, Ромеогийн дүрд Тамир, Жульеттагийн дүрд Ганчимэг гээд дүрээ авч байлаа. Харамсалтай нь тухайн үед театр маань санхүүжилт байхгүйгээс тэр жүжгийг хийгээгүй. Тэгээд бид хоёр хоёулаа азгүй юм аа, тэр жүжигт тоглосон бол гээд ярьж байсан юм. Тэр мөрөөдөл маань биелээгүй ч “Халуун зүрх” кинонд хамтарч тоглосондоо баяртай байна.
“ХУВЬСАЛ”-Д БАЙХДАА ХИЙДЭГ БАЙСАН БҮТЭЭЛИЙН ТҮВШНӨӨ БУУРУУЛАХГҮЙ БАЙХЫГ ХИЧЭЭЖ БАЙНА
-Кино багийнхнаа танилцуулахгүй юу?
-Наана нь харагдаж байгаа нь Ганаа эгч бид хоёр боловч кино маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг. Ялангуяа улирал дамнаж урт хугацаанд хийсэн учраас маш олон залуучууд ажилласан. Тэднээс дурдвал зургийн найруулагчаар “Red Point Media”-гийн захирал Г.Гүенбаатар ажилласан.
Гэрэлтүүлэгч Э.Батнямбуу гээд мундаг залуу байна. Зураачаар бас бидэнтэй олон жил ажилласан Ц.Хүрэлбаатар гээд мундаг зураач ах байна. Ерөнхий найруулагчаар Д.Ганцэцэг эгч маань ажиллалаа. “Халуун зүрх” Ганаа эгчийн анхны найруулагчаар ажиллаж байгаа бүтээл. Өмнө нь найруулагчаар ажиллаж байгаагүй учраас “яах бол” гэсэн эргэлзээ байсан. “Та чадна аа” гээд дэмжсэн дээ.
Бас Ганаа эгчийн хүүхэд Көкө гээд Фэйсбүүкийн од хүү байна аа. Көкө маань их хөөрхөн тоглосон. П.Цэрэндагва ах, Ц.Төмөрбаатар ах гээд олон мундаг уран бүтээлчид хамтарч ажиллалаа.
-“Аримун” продакшн өрх тусгаарлах шийдвэрийг хэрхэн гаргасан, тусдаа гарч байгаагийн давуу талыг юу гэж харж байна вэ?
-Илүү их хариуцлага хүлээж байна. Өмнө нь ажлаа хуваарилаад авдаг байсан ч хоёулаа болчихоор ачаалал, хариуцлага гээд бүх юм нь илүү өндөр болж байна. Өмнө нь “Хувьсал”-д байхдаа хийдэг байсан бүтээлийн түвшнөө бууруулахгүй байхыг хичээж байна. Тийм учраас анхны зохиолоо их бодож, хичээж ажилласан.
Эцсийн амьсгаа гэдэг шиг байж болох жижигхэн авьяас чадвар, юу байна бүгдийг нь шавхаж гаргадаг байлаа. Тэр жишгээрээ л бид хоёр ажиллаж байна.
-Та хоёрын шийдвэрт “Хувьсал” хэрхэн хандсан бэ. Энэ продакшнд байхдаа юу суралцсан бол?
-Бидний шийдвэрийг хүлээж авсан. “Хувьсал”-д бид биеэсээ маш их юм сурсан. Драмын театрт байсан гурван хүн хамтдаа гарч, “Хувьсал” продакшнд ороход миний мэдэхгүй юмыг зарим хүн мэдэж, бусдын мэдэхгүйг би мэддэг байх жишээтэй. Бид бүтээлдээ сэтгэл зүрхээ бүгдийг нь зориулдаг байсан. Эцсийн амьсгаа гэдэг шиг байж болох жижигхэн авьяас чадвар, юу байна бүгдийг нь шавхаж гаргадаг байлаа. Тэр жишгээрээ л бид хоёр ажиллаж байна.
-Киноны дууг “The Voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн дуулахдаа олон хоног бодож, бичлэгт орохдоо эмээ, өвөөгөө их бодож дуулсан, дуулахдаа уйлсан гэж ээж нь хэлж байсан.
-Үнэхээр гоё дуу болсон. Хүний дотоод сэтгэлийг гаргаад тавьчихсан юм шиг, Анхилуун гэдэг дүрийг яг тэр дуучнаар, дуунаас гарах хөг аялгуугаар, дууны шүлгээр, цогцоор нь илэрхийлмээр байна гэж бид хоёр ярьж байлаа. Ганаа эгч шүлгээ хэнээр бичүүлэх вэ гээд хүн хайж байхад нь “Та өөрөө бичээд үз” гэсэн.
Үнэхээр гоё үг бичсэн дээ. Хөгжмийг “Жонон” хамтлагийн хөгжмийн зохиолч Б.Цогбаяр хийсэн. Сайхан болсон. Дараа нь хэнээр дуулуулах вэ гээд дуучнаа зөндөө хайлаа. Ингээд “The Voice of Mongolia”-гийн ялагч Ц.Энгүүн ёстой гоё дуулдаг даа гээд “Монгол Контент” компанид санал тавьсан.
Энгүүн их мундаг охин байна билээ. “Дуу надад таалагдаж байна. Гэхдээ би киног үзмээр байна” гэхээр нь киногоо үзүүхэлэд “Яана аа, би ийм гоё киноны дууг дуулж чадах болов уу гэж өөртөө эргэлзэж эхэллээ” гэсэн. “Чи л чадна. Чи л дуулах ёстой” гээд бичлэгтээ орсон доо.
Дууны бичлэгийн мөчид маш гоё байсан. Энгүүн ямар гоё дуулдаг, ямар авьяастай охин бэ. Тэр үед би дуугаа сонсоод сууж байхдаа уйлах гээд, хүсэл маань биелж байгааг мэдрэх их сайхан байлаа. Төсөөлснөөс ч илүүгээр хүмүүс хүлээж авч байна. Энэ дууг сонссон хүмүүс хамгийн нандин хүмүүсээ дурсаж, нулимс дуслуулан сонслоо гэж сайхан урмын үгнүүд хэлсэн. Энэ дуун дээр ажилласан бүх хүнд маш их баярлалаа.
-Ярианаас нь сонсоход та бүхэн бие биеэ маш их дэмжиж, урам өгч, бие биеэ илүү хүчтэй болгодог юм шиг санагдлаа.
-Бидний ажлын онцлог. Уран бүтээл багийн ажил байдаг болохоор бие биеэ хөглөж, урам өгч, ингэвэл бүр гоё болно гэж аз жаргалтайгаар ажлаа хийх хэрэгтэй. Бидний хийсэн киноноос хүмүүс маш сайхан мэдрэмж авах тусам бидэнд улам илүү урам зориг өгдөг учраас бие биеэ байнга дэмжиж урамшуулж өгөх ёстой юм байна гэдгийг ойлгосон.
-Дараагийн уран бүтээлээ бодчихсон уу?
-Бодчихсон байгаа. Эхний юмаа бүрэн нээж дуусаагүй байж л дараагийн бүтээл бодогдоод. Гэхдээ түр хойш нь тавьсан.
-Гадаадад гаргах талаар ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Хүмүүс энд гаргаарай, тэнд гаргаарай гэсэн хүсэлт их тавьж байна. Мэдээж болдог бол бүх газар л гаргамаар байна. Цаг хугацаа, зохион байгуулалт хэрэгтэй. Эхлээд нээлтээ хийгээд дараа нь тэр ажлуудаа төлөвлөнө.
-Танай анхны уран бүтээл гэдэг утгаар хүмүүс маш их хүлээж байгаа байх?
-Харин тийм. Заримдаа сүрдмээр их хүлээлт ирж байна. Мэдээж тэр бүхэн бидэнд урам өгч байгаа ч нөгөө талаар анхны бүтээл гэдэг утгаар хүмүүст ямар санагдах бол гэсэн баяр, түгшүүр ээлжилж байна даа.
-Баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.