Өмнөговь аймгийн хэмжээнд 2019 оныг салбарын хувьд "Соёлыг дэмжих жил" болгон зарлаж, нийт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөжээ.
Соёлыг дэмжих жилийн нээлтийг гуравдугаар сарын 25, 26-нд зохион байгуулсан бөгөөд "Соёл урлаг тогтвортой хөгжил" соёлын ажилтны зөвлөгөөн, аймаг, сум, баг, аж ахуйн нэгж байгууллагыг хамруулсан "Нар зөвийн эх орон" баярын жагсаал, үдшийн шоу тоглолтыг хийлээ.
Урлаг уран бүтээлчдээ дэмжиж эхний ээлжинд 14 суманд цоо шинэ фургон автомашиныг шийдвэрлэж хүлээлгэн өгсөн байна.