Буцах
2019.03.27 Өнөөдрийн ОНЦЛОХ ТАВАН үйл явдал
2019-03-27
0
0
2019-03-27
- Нийслэлд “UB Smart Card” (Улаанбаатар Смарт карт) үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл уг үйлчилгээ нэвтэрснээр нийтийн тээврийн салбарт дэвшилтэт ямар үр дүн гарсан болон үйлчлүүлэгчдийн хэрэглээний талаар “Улаанбаатар Смарт карт” Тээврийн үйлчилгээ зохицуулалтын хэлстийн менежер Ц.Түвшинжаргалтай хийсэн "Иргэд нийтийн тээврийн зорчих бүрдээ и-баримтын сугалаа авдаг болно" ярилцлагыг хүргэлээ.
- Өчигдрийн хуралдааны үеэр МАН-аас хуулийн төслийг энэ чигээр нь батлахыг эсэргүүцсэн, Үндсэн хууль зөрчиж байгаа гэсэн тайлбарыг өгөх гишүүд байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хэт холилдвол дарангуйлалд хүргэдэг, гүйцэтгэх шүүх эрх мэдэл холилдвол дуусах нь тэр. ҮАБЗ-ийн нэг нь Ерөнхий сайд байгаа нь зөрчилтэй байна” гэсэн юм. Хуулийн төслийн эсрэг байр суурь илэрхийлсэн Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Оюунхорол, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын үгийг хүргэж байна.
- Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр мэдээлэл хийж, "ҮАБЗ-ийн УИХ-д оруулсан хууль батлагдах эсэх нь асуудал биш болчихлоо. Өнөөдөр батлагдахгүй ч дахиад л оруулж ирнэ. Өнөөгийн Ерөнхийлөгч айдас гэдэг зүйлийг улс төрчдийн зүрхэнд хийж өгч байна. Энд байгаа олон асуудал бол зүгээр л сэдэв. Сонгуулийн өмнөх хавар угаасаа ингэж ширүүсдэг. Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн гаргаж байгаа аашийг надаас асуувал улс төрийн амьдралаа үргэлжлүүлэх арга шүү дээ. ҮАБЗ бол аюултай байдлын зөвлөл болж хувирсан." гэсэн юм. Түүний яриаг дэлгэрэнгүйгээр ЭНД дарж уншаарай.
- Ор хөнжлийн даавуу нь үхэжсэн арьс, хөлс, арьсны тос зэргээр бохирлогддог. Ийнхүү бохирлогдсоноор маш жижиг биетүүд бий болж, бохирдлоор хооллон амьдрах таатай нөхцөл бүрдэнэ. Нэг оронд дунджаар 10 сая хачиг бий болдог гэх. Иймд Соёлын довтолгоо булангаараа "Ор хөнжлийнхөө даавууг тогтмол угааж, сольж байгаарай" зөвлөгөөг хүргэлээ.
- ЭХЭМҮТ-ийн зургаан давхрын Төрөхийн өмнөх өрөөнд байсан 17 настай эмэгтэй цонхоор унасан бөгөөд түүнийг цагдаа тосож аварсан. Гэвч Гэмтлийн эмнэлэгт гуравдугаар сарын 27-ны 01.10 цагт авчирч, эмчилгээ эхлүүлсэн боловч хавсарсан хүнд гэмтэлтэй байсан тул өглөө 07.05 цагт нас баржээ.