ФОТО: Тавдугаар сард Монголд ирэх Холливүүдийн алдартнууд

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч А.Наранцацрал

2019-03-28 15:49 GMT+8

Улаанбаатар хотноо 2019 оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болох "Холливүүд Монголд" олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадамд "Apocalypto" киногоороо алдартай Руди Янгблад, "Game of Thrones", "Marco Polo", "Warrior" киноны найруулагч Дэвид Петрарка, "Мулан", "Галзуу баян азиуд" "Нарниа" киноны найруулагч Тим Коддингтон, "The Meg" киноны жүжигчин Витаяа Пансрингарм зэрэг 16 алдартан Монголд ирэхээр болжээ.

Мөн Холли Берри, Брэд Битт, Жэймс Франко, Сильвестр Сталлоне, Шарлиз Терон зэрэг дэлхийн А зэрэглэлийн алдартай жүжигчдийг дасгалжуулагч Ивана Чаббак хүрэлцэн ирэх юм байна.  

"Холливүүд Монголд" олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Одоогоор ирэхээ мэдэгдсэн 13 зочны жагсаалт:

1. Ивана Чаббак /Ivana Chubbuck/ – Холливудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч

Ивана Чаббак нь дэлхийн хамгийн эрэлттэй Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагчдын нэг гэдгээрээ алдартай бөгөөд өөрийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх Чаббак арга барилыг боловсруулан гаргасан.

Лос Анжелес Таймсын шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” ном орчуулагдан гарснаар дэлхийн хэмжээний жүжигчдийг дасгалжуулагч Иванагийн кино зохиолыг амилуулах, амьд, динамик дүр бүтээх жүжигчний 12 арга барилыг эх хэлээрээ унших боломж бүрдэж байгаа юм. Ивана Чаббакийн дасгалжуулсан жүжигчдээс:

Ивана Чаббакийн дасгалжуулсан жүжигчид

Жейк Жилленхол, Жаред Лето, Холли Берри, Брэд Питт, Жеймс Франко, Сильвестр Сталлоне, Шарлиз Терон

2. Кийс Ван Оострум /Kees Van Oostrum/ – Америкийн Зураглаачдын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч (President, ASC American Society of Cinematographers)

3. Тим Коддингтон /Tim Coddington/ – продюcер

Мулан (Mulan), Галзуу баян азиуд (Crazy Rich Asians), Нарниа (Narnia) зэрэг олон киноны продюсер хийж байсан.

4. Дэвид Петрарка /David Petrarca/ - Найруулагч

Хаадын тоглоом (Game of Thrones), Дайчин (Warrior), Марко Поло (Marco Polo) зэрэг киноны найруулагчаар ажилласан.

5. Руди Янгблад- Rudy Youngblood –  жүжигчин

Апокалипто (Apocalypto), Салхинд туугдагсад (Wind walkers), Хоосрол (Attrition) зэрэг олон кинонд тоглосон.

6. Йохим Зелл /Joachim Zell/ –Оскарын шагналт, өнгө хувиргагч

Maze runner, Х-хүн -Өнгөрсөн ирээдүйн өдрүүд (X-men -Days of Future past), Карибын тэнгисийн дээрэмчид – Үхсэн хүн үг хэлдэггүй (The Pirates of the Caribbean ”Dead men tell no tales”) зэрэг олон кинонд ажилласан.

7. Попинг Аувеун /Poping Auyeung/ –кастинг директор

Мулан (Mulan), Мэг (Meg), Каратэ жаал (The Karate Kid) зэрэг олон кинонд ажилласан.

8. Карло Антонио Жентил /Carlo Antonio Gentile/ – кино шүүмжлэгч

Берлин, Венец, Каннын Олон Улсын Кино Фестивалийн шүүгч

9. Ваня Сернжүл /Vanja Cernjul/ – зураглаач

Галзуу баян азиуд (Crazy Rich Asians), Марко Поло (Marco Polo), Улбар шар бол шинэ Хар (Orange is new Black) гэх мэт кинонд ерөнхий зураглаачаар ажилласан.

10. Витаяа Пансрингарм /Vithaya Pansringarm/ - Шанхайн ОУ-н кино наадмын шилдэг жүжигчин

Зөвхөн бурхан л өршөөдөг (Only God Forgives), Мэг (The Meg), Сүүлчийн гүйцэтгэгч (The Last Executioner) зэрэг киноны жүжигчин

11. Лойд Кауфман /Lloyd Kaufman/ – Бие Даасан Кино болон Телевизийн Холбооны Захирал (Chairman, Independent Film & Television Alliance (IFTA))

12. Патришиа Свинни Кауфман /Patricia Swinney Kaufman/ – Нью Йоркийн Үндэсний Киноны Бүрэн Эрхэт Төлөөлөгч (New York State Film Commissioner)

13.  Цеце Дестефано (Cece Destefano) – Эммигийн шагналт кино зураач

Happy Death Day, Breaking In, Alias зэрэг уран бүтээлүүдэд зураачаар ажилласан.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 

Дээшээ