ҮАБЗ-ийн даалгаснаар Ерөнхийлөгч хуулийн төслийг санаачилсан гэсэн. Хэзээ ч ҮАБЗ Ерөнхийлөгчид даалгадаггүй. Учир нь Ерөнхийлөгч энэ зөвлөлийг тэргүүлдэг. Мөн онцгой горимоор хууль оруулж ирнэ гэсэн заалт хаа ч байхгүй. Энэ бол олон нийтийг айлгаад, хуулиа батлах гэсэн арга.
УИХ ажиллаж чадахгүй байгаа бол тарж болно. 27 жилийн турш үе үеийн парламент иргэний эрхээ эдлүүлж чадаагүй учраас үүрэг, хариуцлагаа хүлээгээд парламентаа тараавал шударга гэж би хувьдаа бодож байна. Хаашаа ч залж болох хуулийг хоёр өдөрт баталж байна гэдэг нь айдаст автсан нийгмийг бий болгож байна. Хуулийн үзэл баримтлал нь явцуу, түүхий байна.
Бичлэгийг үзсэн УИХ-ын гишүүд пүү паа, хүнд хэлэх аргагүй гэцгээсэн. Гэвч УИХ-ын гишүүний үүргээ ухамсарлан, би хувь хүний үүднээс биш миний ард байгаа жирийн иргэдийг төлөөлөн шийдвэр гаргана гэсэн үүргээ мөрдсөн бол ХЭҮК-ын илтгэлийг сайн унших ёстой байв. Тэнд ямар төрлийн эртүү шүүлтийг хэн үзүүлж байгааг жишээ баримттай бичсэн.
Ардчилал бол байнгын сонор сэрэмж, байнгын анхаарал, оролцоогүйгээр оршин тогтнож чадахгүй гэдгийг судлаачид хэлдэг. Үндсэн хуулийн цэцэд ажиллаж байсан, Улсын бага хурлын гишүүнээр ажиллаж байсан хүмүүс ч Үндсэн хуультай харшлах зүйл ярьж байхад дуугарахгүй байгаа нь айдас хүйдсийг бий болгочихсон гэсэн үг. Айдас хүйдэстэй нийгмийг хэрхэн богино хугацаанд бий болгох вэ гэдгийг харуулчихлаа.
-Та эрх зүйч хүний хувьд энэ хуулийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Хүний эрхийн талаар ярихаас өмнө төр, төрийн байгууллагууд өөр хоорондоо ямар уялдаатай ажиллах ёстойг иргэн бүр маш сайн мэддэг байх хэрэгтэйг өчигдөр уржигдар болсон үйл явдал харууллаа. Төрийн байгууллагууд яагаад нэгнээ хянах ёстой вэ гэдэг нь тх тод харагдлаа. УИХ-аар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхдээ авлигын, эрүүдэн шүүсэн асуудлыг хөндлөө.
Авлига шударгаар шүүх эрхийг боомилж байгаа юм байна. Эрүүдэн шүүснээр хүний эрх, эрх чөлөөнд халдаж байгаа юм байна гээд хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа.
Хүн төрөлхтөн төдийгүй манай улс нэг хүнд, нэг бүлэг хүнд эрх мэдэл өгч, улс орноо удирдуулж байсан түүхтэй. Маш олон хүний амь нас, цус, нулимсаар нэг хүнд хэзээ ч бүх эрх мэдлийг төвлөрүүлж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Манай орчин үеийн түүхэнд бол хэлмэгдүүлэлт, лам нарыг хядсан, өмнөх засгийн сайд түшмэдүүдийг үй олноор нь алсан, цөлсөн бодит түүх бий. Үндсэн хуульдаа энгийн ард, бусад гэж хоёр хуваан, 1924 онд баталсан. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрөөгүй, улс төрийн хүчний хамгийн дээр нь МАХН байна, төрийн эрх барих дээд байгууллага нь МАХН мөн гэж хуульчилсан. Дараа нь 1960 онд Монголын ард түмнийг гурав хуваасан. Сэхээтэн, ажилчин, малчин гэж хуваасан юм. Орчин цагийн түүхэнд иргэдэд ингэж ялгамжтай хандан, хүний эрхийг дээдэлж чадаагүйгээсээ суралцан, 1992 онд Үндсэн хуулийг баталсан. Хүний эрхийг баталгаажуулж, хамгаалж байгаа талаас нь харвал энэ хууль бидэнд хамгийн ээлтэй хууль.
-Өнөөгийн нөхцөлд та 18 нас хүрээд ханьтайгаа учрах боломжтой юу? БНМАУ-ын үед 18 нас хүрсэн иргэн гэрлэх ёстой. Хүн амаа өсгөх бодлогын дагуу гэрлээгүй иргэнээс татвар авдаг байв. Гэрлэсэн ч хүүхэдгүй бол хүүхэдгүйн татвар авна. Гэвч үүнийг эсэргүүцдэг ч дуугардаг хүн байгаагүй. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө цаасан дээр байсан ч бодит амьдралд өөр байв. Үүнийг бид эмээ өвөө, ээж аавынхаа түүхээс харна. Иймд одоогийн Үндсэн хууль хамгийн дэвшилтэт хууль болсон.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор хүмүүс эрх мэдлийн хуваарилалт алдагдсаныг шүүмжиллээ. Гэр доторх тогоотой хоолноос хэн хэдэн аяга идэж байгааг хянадаг байя. Хэн илүү, хэн дутуу авч байгааг хяная. Хүнээ хамгаалдаггүй, хүнээ хуулийн нэрээр хүчирхийлдэг, хүний амьдралыг үгүйсгэдэг төртэй үед бүх эрх мэдэл нэг намд төвлөрсөн. Энэ үед маш явцуу ашиг сонирхол бий болж, бусдыг үл хэрэгсдэг. 1992 оны Үндсэн хуулийн гол амин сүнс нь хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлоох юм.
ХҮНИЙ ЭРХИЙН 18 ИЛТГЭЛИЙН 14-Т НЬ ЭРҮҮ ШҮҮЛТИЙН ХЭЛБЭРҮҮДИЙГ ХӨНДСӨН ШҮҮ ДЭЭ
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ Монголын ард түмэн ядуу байгааг хууль тогтоогчид онцолсон. Тэгвэл Үндэсний статистикийн газар Засгийн газраас хараат бусаар ажилладаг, удирдлагыг нь УИХ томилдог байгууллага бий. Ард түмний дийлэнх гэвэл нийт хүн амын 70-80 болж таарна. Тэгвэл ҮСХ манай улсад ядуурал 30 хувь байгааг тогтоосон. Гурван хүн тутмын нэг нь гэсэн үг юм. Түүнээс 5 хүний 4 нь ядуу гэж хэлээгүй. ҮСХ ямар чухал үүрэгтэйг эндээс харж болно.
Эрүүдэн шүүлт гэнэт л УИХ-ын гишүүдийн өмнө гарч ирээгүй. Хүний эрхийн үндэсний комиссоос 18 дахь удаагийн илтгэлээ өргөн барьсан. Нийт 18 удаа УИХ-д Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдал ийм байна гэж тайлагнасаар ирсэн. 2000 оноос хойш УИХ-д сууж буй гишүүдэд жил бүр энэ тайланг өгдөг. УИХ-ын гишүүд өчигдөр (2019.03.27) л гэнэт эрүүдэн шүүлтийн талаар сонсоогүй шүү дээ. Яагаад гэвэл 18 илтгэлийн 14-т нь эрүү шүүлтийн хэлбэрүүдийг хөндсөн. Бид НҮБ-аас баталсан Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, түүний нэмэлт протоколыг үндэсний хууль тогтоомжийн нэг адил мөрдөх үүрэгтэй. Жил бүр дунджаар шүүхийн 500 шийдвэр гардаг гэвэл эдгээрийн 20 орчимд нь л олон улсын гэрээг ашигласан байдаг. Мөн Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцыг огот ашигладаггүй. Иймд шүүгчдэд сургалт явуулдаг.
-Эрүүдэн шүүлтийн ямар хэлбэрүүд байдаг вэ?
-Хүнлэг, хэрцгий, нэр төр, алдар хүндийг доромжилж харьцах гэх мэтээр маш өргөн хүрээтэй. Бичлэгийг үзсэн УИХ-ын гишүүд пүү паа, хүнд хэлэх аргагүй гэцгээсэн. Гэвч УИХ-ын гишүүний үүргээ ухамсарлан, би хувь хүний үүднээс биш миний ард байгаа жирийн иргэдийг төлөөлөн шийдвэр гаргана гэсэн үүргээ мөрдсөн бол ХЭҮК-ын илтгэлийг сайн унших ёстой байв. Тэнд ямар төрлийн эртүү шүүлтийг хэн үзүүлж байгааг жишээ баримттай бичсэн. Яаж шийдэх гарцыг ч хэлсэн. Ингэж сануулсаар байтал 2014 онд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан.