Сэтгэл Судлалын Үндэсний Төв, NPС& Мандал ХХК хамтран “Сэтгэл зүйн удирдлага 2019” форумыг дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна.
Энэхүү форум нь панел хэлэлцүүлэг болон үзэсгэлэн гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд сэтгэл судлалын талаарх мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэх, үйлдэл хандлагаа өөрчлөх, удирдлагууд ажилтнуудын харилцаа хандлага, хүүхдийн, хосын сэтгэл зүйн оношилгоо гэх мэт олон сонирхолтой сэдвээр зохион байгуулах тул сонирхсон хүн болгон хүрэлцэн ирэх боломжтой ажээ.
Тус форумын талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.
-“Сэтгэл зүйн удирдлага” форумаар ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Хүн сэтгэл зүйгээ зөв удирдсанаар байгууллага, гэр бүл, нийгэм эрүүл байх боломжтой. Үйл ажиллагааа маань байгууллага болон гэр бүл, хувь хүмүүст зориулсан хэсгүүдтэй. Дөрвөн сэдвийн дагуу илтгэл, хэлэлцүүлгүүд болно.
- Амьдралын чанар ба сэтгэл зүй
- Үйл байдлын өөрчлөлт
- Байгууллагын удирдлагуудад зориулсан “Шийдвэр гаргалт ба ажилтнаа сонсох нь” сургалт
- “Технологи ба аутсорсинг” буюу хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан үндсэн дөрвөн хэсэгтэй.
Үүнээс гадна үзэсгэлэн гаргана. Энэ үзэсгэлэнгээрээ Сэтгэл судлалын шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилтууд, эрдэмтдийн тухай, хүүхдийн хөгжлийн үечлэлүүд, сэтгэл судлалын практиктай холбоотой бүх төрлийн ном, гарын авлага, танилцуулах материалууд, онлайн хичээлүүд, сургалтууд зэргийг танилцуулна.
Дэлхийн сэтгэл судлаачдыг академикууд, практикууд гэж хуваадаг. Академикууд их, дээд сургуульд түшиглэсэн судалгаа хийж, үг дүнг нь танилцуулаад нөлөөллийн ажлууд хийдэг. Харин практик дээр ажиллаж байгаа сэтгэл судлаачид хүнд зөвлөгөө өгч, сургалт, судалгаа хийж, үйлчилгээ хүргэснээр нийгэмдээ эерэг өөрчлөлт үзүүлдэг.
Бид судалгааны үр дүн, сургалтууд, гаргасан ном бүтээлүүдээ танилцуулна. Хүмүүс сэтгэл судлал гэж юу вэ, сэтгэл судлаач гэж хэн бэ, хүн ямар үедээ сэтгэл судлаач дээр очих ёстой вэ гэдгийг сайн мэдэхгүй байж болно. Тиймээс үзэсгэлэнгийн танхимд сэтгэл судлаач ямар өрөө, орчинд ажилладаг бодитоор харуулахыг зорьж байна.
-Дээрх дөрвөн сэдвээр зохион байгуулж байгаа сургалтанд ямар хүмүүс оролцох боломжтой вэ?
-Үндсэн дөрвөн төрлийн сургалт дарааллаад явагдана. Сургалт болгонд тухайн чиглэлээр мэргэшиж ажиллаж байгаа сэтгэл судлаачид болон гаднаас спикерүүд, панелистууд ирж оролцоно. Хүмүүс ирээд, өөрсдийн сонирхсон сэдвээр мэдээллээ авч, сургалтанд суух боломжтой.
Хүний сэтгэл зүйн тайван байдал, стрессгүй амар амгалан байх нь хүний амьдралын чанарыг тэр хэрээр нь нэмж өгдөг.
Үйлдэл хандлагаа өөрчилье гэж бодож байгаа хүмүүс хоёрдугаар семинарт, сэтгэл зүйн тусламжтайгаар амьдралын чанараа дээшлүүлье гэсэн хүмүүс нэгдүгээр семинарт ирэх боломжтой.
Ажилтантайгаа тулж ажиллая гэсэн хүмүүст зориулж дөрөвдүгээр семинарыг зохион байгуулж байна.
-Хэлэлцүүлэг дээр яригдах асуудлуудыг дэлгэрэнгүй танилцуулбал?
-Бидний амьдралд хамгийн тулгамдсан асуудлуудыг оруулсан.
Бид ихэвчлэн сайхан байшинд суугаад, сайхан ажил хийгээд, аюулгүй хоол идэж байгаагаа амьдралын чанар гэж ойлгодог. Гэвч нөгөө талдаа хүний сэтгэл зүйн тайван байдал, стрессгүй амар амгалан байх нь хүний амьдралын чанарыг тэр хэрээр нь нэмж өгдөг. Энэ дээр бид өөрөө өөрийгөө удирдах, сэтгэл зүйгээ удирдаж сурах хэрэгтэй болж байна. Амьдралын чанар хүний сэтгэл зүйтэй яаж холбогдож байна, сэтгэл зүй амьдралын чанарыг яаж нэмэгдүүлэх боломжтой вэ гэдэг талаар ярина.
Сэтгэл зүй, сэтгэл судлаач гэдэг нь бидэнд шинэ ойлголт. Монголд үүсч хөгжөөд дөнгөж 20 гаруй жил болж байна. Тиймээс энэ мэргэжлийн талаар мэдэх, нөгөө талаар энэ үйлчилгээг авах дадал бий болох хэрэгтэй байна. Үүнийг нэмэгдүүлэх талдаа эхний лекц явна.
-Үйлдлийн өөрчлөлт гэхээр хүн яаж үйлдлээ өөрчилдөг юм бэ? Бодол, мэдрэмж, үйлдэл гурав ямар холбоотой вэ гэдэг талаар илүү ярина. Хүн ямарваа нэг үйлдлийг гэнэт хийдэггүй. Тэнд тодорхой хэмжээний мэдрэмжүүд, бодлууд явж байдаг. Тэр нь үйлдэл болж гардаг.
Тамирчид жишээ нь, ямар үйлдлийг их хийснээр амжилтанд хүрдэг вэ, тамхи татдаг хүмүүс яахаар илүү стресстдэг вэ гэх мэт хүний гадаад үйлдлүүдтэй холбоотой зүйлсийн талаар илүү их ярина.
-Шийдвэр гаргаж буй ажилтнаа сонсох. Манайхан ажилтнаа зөвхөн “ажилтан” гэдэг нүдээр хараад, ажилтан хүмүүс харин ажлаа “цалин” гэдэг нүдээр харж, хоёр талаас хүлээлтүүд таарахгүй байна. Ингэснээр байгууллагын удирдлага ч, ажилтан ч стресстдэг. Шийдвэр гаргахдаа ажилтантайгаа яаж зөв ажиллах ёстой вэ гэдэг талаар ярина. Магадгүй ажиллаж байгаа процесс нь буруу учраас сайн хөгжүүлсэн ажилтнаа алдах тохиолдол гардаг.
-“Технологи ба аутсорсинг” сэдвийг хүний нөөцийн ажилтнуудад зориулж байна. Хүний нөөцийн мэргэжилтнүүддээ зориулаад календарь гаргасан байгаа. Сэтгэл зүйн технологийг хүний нөөцийн мэргэжилтнүүд яаж ашиглаж болох, бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд сэтгэл зүйн технологи, арга хэлбэр яаж нөлөөлдөг, сэтгэл зүйн судалгаанууд хүний нөөцийн мэргэжилтнүүдийг ажлаа сайн хийхэд яаж нөлөөлдөг талаар илүү ярина.
Форумын зар гарснаас хойш байгууллагууд ажилтнууддаа манай үйл ажиллагаанд нийтээр хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Энэ нь сэтгэл зүйн шинжлэх ухааны хэрэгцээ ихээхэн нэмэгдсэн холбоотой гэж бид үзэж байна.
-Хувь хүмүүс очоод сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой юу?
-Сэтгэл зүйн зөвлөгөөний хэсэг дээр өөрөө очиж нүдээр харж мэдрээд, зөвлөгөө авах хэрэгтэй бол зөвлөгөөний цаг бичүүлж болно. Мөн өөрийгөө танин мэдэх бичил судалгаануудад оролцох боломжтой.
-Иргэд өөрийн сэтгэл зүйдээ хэр их анхаардаг болсон бэ?
-Сүүлийн 5-8 жилийн хугацаанд сэтгэл судлаачид хандах нийгмийн эрэлт өндөр болсон. Өөрөө би ажиллаж чадахгүй бол мэргэжлийн хүнд хандах ёстойг мэддэг болсон байна. Нөгөө талаар сэтгэл зүйчид хандсан хүмүүс бусдад нөлөөлөх болсон байна. Жишээ нь, “Би өөрийнхөө асуудлыг мэргэжлийн хүнтэй хамтарч шийдлээ” гэдэг хандлагатай болж байгаа юм.
Ямарваа нэгэн амьдралын асуудалд гаднын хүн оролцож шийдэхээс илүү хүн өөрөө хичээгээд, гэхдээ мэргэжлийн хүнтэй хамтарвал хүний бүхий л асуудал шийдэгдэх боломжтой гэж үздэг.
Сэтгэл судлаачтай уулзаж, зөвлөгөө авах нь жилээс жилд нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хүн сэтгэл зүйгээ зөв удирдсанаар өөрийнхөө амьдралын эзэн өөрөө юм байна гэдгийг хүмүүс ойлгох боломжийг сэтгэл судлаачид олгож байна.
-Энэ форумд хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах уу?
-Үзэсгэлэнгийн нэг хэсгийг хүүхдийн сэтгэл зүйн хөгжил, жирэмсний зөвлөмжийг үнэгүй тараана. Жирэмсэн ээжүүд жирэмсний сэтгэл зүйтэй холбоотой тараах материалаас авах боломжтой. Хүүхдийн сэтгэл зүйн хөгжил буюу хүүхэд бүрэлдэж эхлэхээс эхлээд нас биед хүртэл ямар сэтгэл зүйн үечлэл хөгжлийг дамждаг талаар мэдээлэл авах боломжтой том хэсэг тэнд гарна. Тиймээс ээж аавууд тэндээс хүүхэд сэтгэл зүйн хувьд яаж хөгжиж, төлөвшөөд, ямар насанд нь юунд анхаарах хэрэгтэй талаарх мэдээллийг авах боломжтой. Насны хязгаар заагаагүй учраас хүссэн хүн болгон ирэх боломжтой юм.
-Гаднаас оролцох хүмүүсийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Сургалтанд суух болон үзэсгэлэнд ирэх хүмүүс заавал сэтгэл судлаач байх шаардлагагүй. Сэтгэл судлалыг сонирхдог, өөрийнхөө сэтгэл зүйгээр өөрийгөө удирдаад амьдрах хүсэлтэй бүхий л хүнд зориулсан форум, үзэсгэлэн гэж хэлж болно.
Спикер болон панелистууд нь нийгэмдээ тухайн чиглэлээр ажилладаг, олонд танигдсан, үгийг нь сонсохыг хичээдэг судлаачид болон бизнесийн салбарынхан байгаа.
Монголчууд яах аргагүй өөрсдийнхөө сэтгэл зүйтэй тулж, асуудлаа бусад хүнээс олж харах биш, өөрөөсөө хайх хэрэгтэй болоод байгаа юм. Энд нь тусалж чадах хүмүүс сэтгэл судлаачид байдаг.
-Иргэд эдгээр үйл ажиллагаанд хэрхэн хамрагдах вэ?
-Тасалбараа ticket.mn сайтаар худалдаалж байна. Үзэсгэлэн 20 мянга, нэг семинар мөн 20 мянган төгрөгийн үнэтэй.
Үзэсгэлэнд ирснээр орчин үеийн сэтгэл судлалын чиг хандлага хаашаа явж байна, сэтгэл судлаачид ямар туршилтууд хийж байсан, нийгмийн сэтгэл зүйд яаж нөлөөлсөн байдаг, гаднын судлаачдын туршилт судалгаанаас дэлгэцүүд байршуулаад үзүүлэх учраас бодитоор сэтгэл зүйн орчинг мэдрүүлэхийг хичээнэ.
-Нийгэмд сэтгэл зүйн ямар тулгамдсан асуудлууд байна вэ?
-Олон улсын судалгаанд тулгуурлан ярихад стрессийн судалгаагаар Монгол Улс дөрөвдүгээрт бичигдэж байна. Аз жаргалын индексээр хойгуур жагсаж байдаг. Амиа хорлолтын үзүүлэлтээр азидаа толгой цохиж байна. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйтэйгээ ажиллахгүй байгаагийн тод жишээ. Нөгөө талдаа хүүхдүүдийн эрсдэлт зан үйл, гэмт хэрэгт холбогдож байгаа байдал, гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөл бүрийн ард нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал байгаа юм.
Сэтгэл зүйн тулгамдсан асуудал байгаа нь эргээд нийгэмд сөрөг үзэгдэл болж гараад байна гэдгийн нэг илрэл юм. Тиймээс монголчууд яах аргагүй өөрөө өөрсдийнхөө сэтгэл зүйтэй тулж, өөрийнхөө асуудлыг бусад хүнээс олж харах биш, өөрөөсөө хайх хэрэгтэй болоод байгаа юм. Энд нь тусалж чадах хүмүүс сэтгэл судлаачид байдаг. Тэдэнтэй ажилласнаар шууд асуудлаа шийдэх боломжгүй юм гэхэд өөрт нь ямар асуудал байгаа вэ гэдгийг ярилцсаныхаа тусламжтай олж мэдэх боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.