Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Барилгын хөгжлийн төвийн Барилга, байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтэстэй хамтарч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 640 хүүхдийн суудалтай 126 дугаар сургуулийн барилгын ажлын явцтай танилцаж, гадна фасад, хөөсөн дулаалгын чанар, гүйцэтгэлд хяналт тавьж, хугацаатай үүрэг, чиглэл өглөө.
“Немон” ХХК-ийн хариуцлагагүй байдлаас болж 11 дүгээр хорооны 847 хүүхэд Ботаник дахь “Амгалан” цогцолбор, Улаанхуаран дахь “Баянзүрх” цогцолбор сургуулиудад суралцахын тулд өдөр бүр 7 км явж байна.
126 дугаар сургуулийн барилгын ажил 2011 онд эхэлжээ. Энэ хугацаанд газрын маргаан, зураг, төсвийн өөрчлөлт, зарим жил төсөвт санхүүжилт суугаагүй зэрэг шалтгаанаар хойшилсоор өдий хүрлээ гэж гүйцэтгэгч “Немон” ХХК-ийн ерөнхий менежер Х.Булганхангай тайлбар хийж байна.
Сургуулийн захирал Э.Галхүүгээс тодруулахад, гүйцэтгэл нь 2017 онд дуусах ёстой байсан ч, одоог хүртэл ажил нь сунжирсаар байна. Гүйцэтгэлийн үлдэгдэл санхүүжилт 795 сая төгрөг нь 2019 оны Улсын төсөвт тавигдсан боловч ажил нь эхлээгүй өдий хүрлээ. Олон зуун хүүхдийн эрх ашиг хөндөгдөж, эцэг, эхчүүд бухимдалтай байна гэсэн юм.
БСШСЯ-ны Санхүү , хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа өнөөдрөөс эхлэн ажиллах хүч, туслах ажилчдын тоо, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж, энэ оны 5 дугаар сарын 20 гэхэд хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо.
Эх сурвалж: БСШУСЯ
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:
Энэ талаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаас өчигдөр дараах зүйлсийг тодруулсан юм.
- 126-р сургуулийн барилга өнөөг хүртэл яагаад ашиглалтад орохгүй байна вэ?
- Уг сургуулийн барилгыг гүйцэтгэж байгаа “Немон” компанийг Тендерийн тухай хуулиар хар жагсаалтад оруулахаар болсон. Өөрөөр хэлбэл дараа дараагийн тендерийн үйл ажиллагаанд оруулах боломжгүй болгож байгаа юм. Зөвхөн 126-р сургууль гэлтгүй өөр хэд хэдэн барилгын компанийн үйл ажиллагаанаас шалтгаалж зарим сургууль цэцэрлэгийн барилгын ажил ийнхүү хугацаандаа ашиглалтад орохгүй байх тохиолдол байсаар байна.
-Гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа барилгын компанид хариуцлага тооцож, гэрээгээ цуцлан дахин тендер зарлах боломжтой юу?
Тэгж болно. Гэхдээ гэрээг цуцлаад үлдсэн ажил дээр дахин тендер зарлаж дараагийн компанийг сонгоно гэхээр цаг хугацааны хувьд алдагдалтай болоод байгаа юм. Яг үнэнийг хэлэхэд бид гуйж ажиллаж байна шүү дээ. Уг компаниас бидэнд тавдугаар сар гэхэд хүлээлгэж өгнө хэмээн удаа дараа хүсэлт тавьсныг нь хүлээж аваад байна.
Нэг талаараа сургууль, цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэж байгаа компаниуд хүүхдэд зориулсан үйл ажиллагаа хийж байгаагаа ухамсарлан ажилдаа хариуцлагатай хандаж, гүйцэтгэлээ цаг хугацаанд нь хүлээлгэж өгөх нь тэдний ёс зүйн асуудал юм. Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байгаа 28 сургууль байна. Энэ мэтчилэн сургуулиуд хугацаандаа ашиглалтад оруулахгүй байх нь нөгөө л нэг багшид ирэх ачаалал ихсэж, хүүхдүүд холоос сургуульдаа явах үзэгдэл буурахгүй байна. Боловсролын яам ажлаа хийхгүй байна хэмээн олон нийт шүүмжилдэг ч үүний цаана барилгын хариуцлагагүй компаниудаас шалтгаалж шинэ сургууль, цэцэрлэг удаад байгааг иргэд ойлгоосой. Барилгын компаниуд нэгэнт бизнесийн ашгаа авч байгаа бол хойч ирээдүй болсон хүүхдүүдээ гэсэн сэтгэлээр хандаж бизнесээ ёс зүйтэй хийх хэрэгтэй байна хэмээсэн юм.
Хамгийн сүүлд буюу өнгөрөгч оны есдүгээр сарын 20-нд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан тэргүүтэй албаныхан Нийслэлийн БЗД-ийн 11-р хорооны 126-р сургуулийн барилгын үйл явцтай очиж танилцаж барилгын ажлыг 10-р сарын 25-ны өдөр гэхэд дуусгаж бүрэн хүлээлгэж өгөхийг тус барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Немон” ХХК-ний захирал болон ерөнхий менежер нарт үүрэг өгч байсан ч өдийг хүртэл ашиглалтад орохгүй байсаар байна.
Анх 2012 онд "Немон” ХХК 3 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус сургуулийг барьж эхэлжээ. Одоогоор сургууль баригдаж эхэлснээс хойш 7 жил болж байгаа боловч 2 тэрбум 960 сая төгрөгөөр ажлыг гүйцэтгэсэн гэнэ. Санхүүжилтийн 197 сая төгрөгийг 2017 оны 09-р сарын 18-ны өдөр авч гүний худаг, уурын зуух, цахилгаан, бохир, дотор сантехник, гадна цэвэр, бохир, дулааны холболтуудын ажлуудыг хийжээ.
Мөн энэхүү санхүүжилтээр сургуулийг барьж хүрэлцэхгүй тул Барилгын хөгжлийн төвөөс 2017 оны арванхоёрдугаар сард төсвийн дүгнэлт гарган сургуулийн төсөв батлагдахад генератор, уурын зуух тусгагдаагүйн улмаас 457 сая төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай болжээ. Гэвч тус нэмэлт мөнгийг 2019 оны төсөвт багтаан шийдвэрлэх боломжтой учир компанийг барилгын ажлаа хэвийн үргэлжлүүлэх саналыг БСШУСЯ-аас тавьжээ.
126-р дунд сургуулийн талаарх дэлгэрэнгүй цуврал сурвалжилгыг холбоотой мэдээллээс хүлээн авна уу.
ШИНЭ хорихын дэргэдэх ХУУЧИН бага сургууль
3 ТЭРБУМААР долоон жил барьж байгаа ч АШИГЛАЛТАД ОРДОГГҮЙ СУРГУУЛЬ
Модон жорлонтой бага ангийн сурагчдыг хүлээлгэж буй ЦАРЦААСАН барилгын учир
126-р сургуулийн барилгын ажлыг ирэх сарын 25-н гэхэд дуусгах үүрэг өглөө