Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран байгуулсан "Аримун" продакшны анхны уран бүтээл "Халуун зүрх" уран сайхны киноны нээлт өчигдөр Шангри-Ла төвд боллоо.
Хүний сэтгэлийн нарийн утсыг хөндсөн уг бүтээлийн зохиолыг А.Ганчимэг бичиж, гол дүрийн бүсгүй Анхилууны дүрд тогложээ. Харин найруулагччаар Д.Ганцэцэг ажилласан бөгөөд гол дүр болох Эрдэнэ эмчид "Фантастик" продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир тогложээ.
Хоёр Ганаа "Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ. Үргэлжлэл болсон үр үлдэнэ”.... хэмээх хоёр мөртөд киноныхоо бүхий л утга учрыг шингээжээ. Учир нь эх хүний агуу хайр юуг ч даван туулах хүчтэйг, үрээ гэсэн зориг, тэвчээр хатуужил юуг ч сөрөөд гарч чадахыг гагцхүү энэхүү бүтээлээс үзэх болно.
Амьдралд тулгарах зовлон бэрхшээл, гутрах, шаналах үе байдаг ч тэр бүгдийг даван туулах хүч, сэтгэлийн хатыг эцсийн мөчид шавхаад ч болтугай гаргаж чадвал амьдралын нэгэн амтыг мэдрэх ажээ.
"Халуун зүрх" зовлон шаналлыг даван туулах, амьдрах итгэлийг бэлэглэх, хүн бүхнийг халуун сэтгэлээ бие биедээ зориулж, дэргэдээ байгаа хүмүүстээ хайраа түгээж, халуун зүрхтэй байхыг зүрхэнд тань мэдрүүлэх болно.
Жүжигчин А.Ганчимэгийн киноны тухай ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
Киноны нээлтэд хүрэлцэн ирсэн зочдын зургаас хүргэж байна.