Япон улсын техник, технологийн цар хүрээ, чадамж дэлхийд тэргүүлдэг. Тэр дундаа сүүлийн жилүүдэд тус улсын энтертаймэнт үйл ажиллагаанд проекторт суурилсан дүрст үзүүлбэр хүчээ аваад буй юм. Манайд үүнийг хэрэгжүүлдэг цор ганц энтертэймэнт төв бол өнгөрсөн онд албан ёсоор нээлтээ хийсэн White Rock Center билээ.
"Хүрээ Энтертаймэнт" ХХК-ний байгуулсан White Rock Center-т Япон улсын дэвшилтэт техник, технологи бүхий проектор дээр суурилсан гайхалтай дүрст үзүүлбэр тоглогддогийг үзсэн хүн бүр андахгүй байх. Тэгвэл White Rock Center-ийн хамт олон үзэгч, хэрэглэгчдэдээ чанарын өндөр түвшинд энтертаймент үйлчилгээг үзүүлэхээр "Хүрээ Энтертаймэнт" ХХК-ийн инженерүүд Япон улсын “Призм” группийн мэргэжилтнүүдийн зааварчилгаа дор мэдлэг чадвараа улам зузаатгаад иржээ.
Ийнхүү "Хүрээ Энтертаймэнт" ХХК-ний гэрлийн инженер Г.Ганхулгана, дууны инженер Г.Тэмүүлэн, дүрсний инженер Б.Мөнхсүх нартай Япон улсын Хоккайдо мужийн Саппоро хотноо туршлага хуримтлуулж байх үеэр нь бид ярилцлагаа хийсэн юм.
-Та бүхэн Япон улсын Призм группэд хэр удаан дадлага хийсэн бэ? Мөн уг ажлын гол зорилго юу байсан бэ?
-Японы Призм групп нь тайз засал, гэрэлтүүлэг, дууны гээд энтертаймэнт цогц үйл ажиллагааг эрхэлдэг байгууллага юм. Манай "Хүрээ Энтертаймэнт" ХХК мөн ижил төрлийн үйл ажиллагааг Монголд явуулдаг.
Япончуудын проекторт суурилсан дүрст үзүүлбэрийн чадвар, туршлага арвин их. Тиймээс тэднээс сурах зүйл их байлаа.
Бид Призм группийн чадварлаг мэргэжилтнүүдийн дор хоёр сар гаруйн хугацаанд дадлага хийлээ. Тэр нь хоёр гол зорилготой. Нэгдүгээрт, өнгөрөгч сард болсон Япон улсын өвлийн хамгийн том баяр болох Саппорогийн цасны баярын зохион байгуулалтад оролцож буй Призм группийн тайз засалтад туслангаа япон инженерүүдийн арга барилаас суралцлаа.
Хоёрдугаарт, манай White Rock Center-ийн энэ жилийн улирлын нээлт дөрөвдүгээр сарын 19-нд болно. Тиймээс үүний чанартай бэлтгэл ажил, гүйцэтгэл, зохион байгуулалтыг хийх туршлагаа хуримтлуулсан гэсэн үг.
White Rock Center нь Японы Призм группийн хөрөнгө оруулалтаар "Хүрээ Энтертаймэнт" ХХК-ийн байгуулсан энтертэйнмэнт төв юм. Проекторт суурилсан дүрст үзүүлбэр нь одоогоор манайд харьцангуй шинэ байна. Япончуудын энэ тал дээр ажиллах арга барил, туршлага аль хэдийнэ арвин болсон.
-Япон мэргэжилтнүүдээс хэр их зүйл сурсан бэ?
-Мэдээж маш их зүйл сурлаа. Эхний гол зорилго болох цасны баярын зохион байгуулалтыг хамтдаа маш амжилттай гүйцэтгэсэн. Мөн Токио хотод зохион байгуулагдсан янз бүрийн тоглолт, концертын зохион байгуулалтад оролцож туршлага хуримтлуулсан. Призм групп нь сүүлийн үеийн олон төрлийн тоног төхөөрөмжийг байршуулсан маш том байгууламжтай газар юм. Япон чадварлаг мэргэжилтнүүдийн зааварчилгаан дор тэрхүү техник тоног төхөөрөмж дээр ажиллаж сурсан. Тэрхүү сүүлийн үеийн тоног төхөөрөмж ч манай White Rock Center-т бий.
Мэргэжилтнүүд маань заах арга барилтай багш нар биш учраас бид хийж байгааг нь хөндлөнгөөс хараад, оролдоод сурчихаж байгаа юм. Угаас монгол хүний аливааг хараад дуурайгаад хийж сурахдаа маш сайн зан, давуу тал байдаг даа. Тэднээс сурч, авч болох бүгдийг л сурахыг эрмэлзэж байна.
White Rock Center-ийн энэ жилийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 19-нд албан ёсоор эхэлнэ. Бид эхний ээлжид нээлтийн үйл ажиллагаан дээрээ төвлөрч, сурсан мэдсэнээ сайтар ашиглаж ажиллахаар төлөвлөж байна.
-Проектор дээр суурилсан дүрст үзүүлбэр гэхээр манайханд их хол сонсогдож байгаа байх. Үүнийг ойлгомжтой байдлаар тайлбарлавал?
-Үүнийг Projection mapping буюу Проекторт суурилсан дүрст үзүүлбэр гэдэг юм. Проектор ашиглаад юун дээр ч дүрст үзүүлбэр гаргаж болно. Тэрийг л чадварлагаар ашиглан хүний анхаарал татаж, нүд баясгахаар хийгээд байгаа юм. Манай White Rock Center нь 360 градус бүхий дүрст үзүүлбэр үзүүлэх хүчин чадалтай.
Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2014 онд Төрийн ордны урд байрлах Чингис хааны хөшөөг дүрс өгч хөдөлгөөнд оруулан босгож ирсэн үзүүлбэрийг Призм группийн мэргэжилтнүүдтэй хамтран хийсэн. Мөн далайн давалгаан дээр хүртэл дүрст үзүүлбэр хийж болдог гээд энэ төрлийн үзүүлбэрийн давуу тал их юм.
-Projection mapping хөгжсөн дэлхийн өөр ямар улс байдаг вэ?
-360 градусын Projection mapping үзүүлбэр АНУ-д нэлээн хөгжсөн. Мөн Канад улс Монголтой төстэй цаг агаартай учраас манай White Rock Center шиг dome (бөмбөгөр) хэлбэрийн хэд хэдэн байгууламжтайгаас гадна контент боловсруулалтаар өндөр чавдартай юм байна лээ.
(Японы Саппорогийн цасны баярын үеэрх Projection mapping буюу Проекторт суурилсан дүрст үзүүлбэр)