ФОТО: Өндөр түвшний үйлчилгээ үзүүлэх СУРГАЛТЫН ЭМНЭЛГИЙГ хүлээж авлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Фото сурвалжлагч Д.Жавхлантөгс GoGo.mn

2019-04-01 15:30 GMT+8

АШУҮИС-ийн дэргэдэх Япон-Монголын Сургалтын эмнэлгийг ашиглалтад хүлээн авах ёслол өнөөдөр боллоо. 

Тус эмнэлгийн барилгыг өнгөрсөн пүрэв гарагт буюу гуравдугаар сарын 28-нд Нийслэлийн ОБЕГ, МХЕГ, Ус сувгийн удирдах газар, УБЦТС, Харилцаа холбоо мэдээллийн төв гэх мэт 10 гаруй мэргэжлийн байгууллагын улсын комиссын 40 гишүүний 100 хувийн саналаар эмнэлгийн барилгыг хүлээж аваад байна. 

Эхний шатанд буюу 2019 оны зун, амбулаторийн дотрын тасгуудыг ашиглалтад оруулж, эмнэлзүйн үйлчилгээг эхлүүлнэ. Харин хоёр дахь шатанд мэс заслын тасаг болон хэвтэн эмчлүүлэх тасагт өвчтөн авч эхэлнэ. Хамгийн сүүлд нь яаралтай тусламжийн тасгийн үйлчилгээг эхлүүлэх юм байна.

Ингэснээр япон маягийн, сайн чанартай, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй үзүүлэх боломж бүрдэх аж. Төслийн хүрээнд шат дараалсан байдлаар эмнэлгийг ашиглалтад оруулахад чиглэсэн бэлтгэл ажлууд, мэдээллийн системийг нэвтрүүлэх, төлөвшүүлэхээс авахуулаад эмнэлэг бодитоор үйл ажиллагаа явуулж эхлэхэд гарч болзошгүй олон асуудлыг шийдвэрлэж, сайн чанартай, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг эмнэлэг болгохын тулд цаашид хичээж ажиллана гэдгийг АШУҮИС-ийн удирдлагууд мэдэгдлээ. 

Эмнэлгийн фото мэдээллийг хүлээн авна уу.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 

Дээшээ