-Цахим орчинд халдлагад өртлөө гэсэн хүүхдийн дуудлага жилд 50-аас 80 болтлоо өсжээ-
"Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ" сэдэвт хурал Блү Скай зочид буудалд болж байна. Харилцаа холбооны зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар хурлыг хамтран зохион байгуулж байгаа юм.
Манай улсын 2.2 сая иргэн нийгмийн сүлжээг идэвхтэй хэрэглэж байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэв. Хэрэглээ жилээс жилд өсөж байгаа аж.
УИХ-ын гишүүн Н.Учрал хурлыг нээн үг хэлэхдээ “Гар утасны хэрэглээгээр Монгол Азийн орнуудад тэргүүлж байна” гэв. Манай улсын нийт иргэдийн 67 хувь нь гар утас хэрэглэдэг. Нийгмийн сүлжээний тухайд иргэд өдөрт 53 минут зарцуулдаг бол манай улсад энэ тоо 77 минут байгаа юм.
Цахим орчинд хүүхэд хамгаалал ямар байгааг хурлын үеэр хөндөв. Хүүхдүүд ээж аавдаа харуулдаг нэг хаягтай, өөрөө буюу найз нартайгаа харилцдаг бас нэг хаягтай байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. Мөн ээж аавууд хүүхдэдээ хуучин гар утас хямд үнээр худалдан авч өгдөг нь хүүхэд бүр ухаалаг утастай болоход нөлөөлжээ. Цахим орчинд халдлагад өртлөө гэсэн хүүхдийн дуудлага жилд 50 орчмыг хүлээн авдаг байсан бол одоо 80 болж өссөн гэж Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар мэдээлэв.

Бид өдөр бүр илүү олон цагийг цахим орчинд өнгөрүүлж байна. Зарим хүний хувьд нийгмийн сүлжээ нь тухайн хүний оршин буйгаа мэдрэх чухал хэрэгцээ болж хувирчээ.
2018 оны байдлаар манай улсын иргэд нэг өдөрт дунджаар 77 минутыг цахим орчинд өнгөрөөж байгаа нь 2017 оныхтой харьцуулахад 2018 онд 17 хувиар өссөн үзүүлэлт юм.
Зарим хүний хувьд нийгмийн сүлжээ нь тухайн хүний оршин буйгаа мэдрэх чухал хэрэгцээ болж хувирчээ.
Насанд хүрэгчид цахим орчноос өөрт хэрэгтэй мэдээллийг шуурхай аван, аливаа асуудалд байр сууриа илэрхийлэх гэх мэтээр ашиглаж байна. Илүү их мэдээлэлтэй болсон иргэд төрөөс гаргахаар зэхэж буй шийдвэрт нөлөөлөх, шахалт үзүүлэх замаар иргэний оролцоогоо нэмсэн жишээнүүд олон. Мөн алслагдмал газарт амьдардаг хөдөөгийн иргэд мэдээллийг шуурхай авах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нийгэмшихэд нь дэм болох гэх мэтээр цахим орчны эерэг үр дүнгүүд хөвөрнө. Гэвч хүүхдүүд нийгмийн сүлжээнд томчуудтай хамт байгааг мартаж болохгүй. Иймд фэйсбүүк, твиттерт бичиж буй үгс, оруулах зургаа нийтлэхээсээ өмнө үүнийг хүүхэд харвал яах бол гэдгийг ЗААВАЛ БОДОЛЦОЖ байхыг Гэр, бүл хүүхэд залуучуудын газрын дэд дарга Б.Халиун ярьсан юм.
Манай улсын нийт хүн амын 36 хувь нь хүүхэд, 43 хувь нь өсвөр насны хүүхдүүд байна. Тэдэнд ээж аав нь хуучин утсыг хямд үнээр худалдан авч өгдөг тул дийлэнх хүүхэд ухаалаг утас хэрэглэх болжээ. Хүүхдүүд утсаараа дамжуулан зохисгүй контент хүлээн авч үзсээр байна. Мөн тэднийг амиа хорлох, биеэ үнэлэхэд уриалан дуудсан, хүний наймааны хохирогч болоход хүргэсэн мэдээлэл цахим орчинд байсаар л байна.
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан эцэг эхчүүдэд хандан дараах зөвлөгөөг өгсөн юм:
Та 14 настай охиноо гудамжинд дагуулаад явж байна гэж бодъё. Гэтэл 30 орчим настай залуу ирээд, "Ямар хөөрхөн охин бэ? Чамтай танилцъя" гэж охинд тань хэлбэл та яах вэ? Шууд цагдаад хандах байх. Гэтэл та өсвөр насны хүүхдээ цахим орчинд яг ийм эрсдэлд, ямар ч хараа хяналтгүй орхичихдог. Иймд хүүхэд тань хэдэн хаягтай, ямар платформ ашиглаж байна, хэнтэй харилцаж, юу ярьж байгааг нь мэддэг байж, тэдний сайн зөвлөгч байгаарай.