Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга, 85 настай Ц.Раднаа эх орондоо ирлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Фото сурвалжлагч Д.Жавхлантөгс GoGo.mn

2019-04-02 16:59 GMT+8

Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 85 настай Ц.Раднаа эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд өрсөлдөж, Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин, аваргын алтан медаль хүртсэн юм.

Тэрээр өнөө өглөө эх орондоо ирэв.  

Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн Ц.Раднаа энэ жил 85 настай. Мөн 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрлөөс мөнгөн медаль хүртсэн байна.

 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ