Засгийн Газар ээлжит хуралдаан үргэлжилж байгаа ба зарим шийдвэрийг гаргаад байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж байна.
Цэцэрлэгийн багш нарын цалин дээр 7 хоногт 24 цагийн нэмэгдэл хөлс тооцохоор болжээ.
Мэдээллийг товчилбол:
- Багш нарын илүү цагийн хөлсийг хөдөлмөрийн хуулийн дагуу тооцох
- Ерөнхий боловсролын сургуульд сурагчдыг олон төрлийн тэмцээн уралдаан, олимпиадад оролцуулахгүй байх.
- Уралдаан тэмцээн нэрийдлээр сурагчдаас элдэв төрлийн хураамж, татаас авахгүй байх
- Багш нарын ажлын чиг үүргээс бусад төрлийн нэмэлт ажил хийлгэхгүй байх. Жишээ нь дарга нарын хэлэх илтгэлийн үгийг бэлдэх, засах ажил хийдэг хэмээн судалгаанд хамрагдсан багш нар хэлжээ.
- Багш нарт зохиомол ачаалал үүсгэдэг нөхцөл байдлыг арилгахыг шат шатны удирдлагуудад үүрэг болгосон.
Цэцэрлэгийн багш нарын ажил дунджаар өглөө 7:30 цагт эхлээд 19:00 цаг хүртэл үргэлжилдэг. Өнөөдрийн тогтоол гарснаар цэцэрлэгийн багш нарын цалин дээр 7 хоногт 24 цагийн нэмэгдэл хөлс тооцохоор болжээ.
Бага ангийн хүүхдүүдийг эрэмбэлж ялгаа үүсгэсэн тэмцээн уралдаан, суралцах хүсэл эрмэлзлэлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан янз бүрийн уралдаан тэмцээн, олимпиад зохион байгуулахгүй байхыг Аймаг, Нийслэлийн боловсролын газрын дарга нарт чиглэл болголоо. Гэхдээ цэцэрлэг болон бага ангийн хүүхдүүдийн дунд багийн уралдаан тэмцээн зохион байгуулахыг зөвшөөрнө.
Мөн ЕБС-ийн 9, 12-р ангийн буюу төгсөх ангийн сурагчдыг Боловсролын яамнаас албан ёсоор зарласан дотоодын болон олон улсын олимпиад, тэмцээнээс бусдад оролцуулахгүй байхаар боллоо. Мөн аливаа уралдаан тэмцээнийг БСШУСЯ-аас батлан явуулж байхаар журамд нийцүүлнэ хэмээлээ.
Дэлгэрэнгүйг дээрх видео мэдээллээс хүлээн авна уу.