Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаар ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаярыг чөлөөлжээ.
Түүний оронд эрх зүйч Д.Дамдинцэрэнг томилсон байна. Тэрээр тус байгууллагын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан юм.
Бригадын генерал Ц.Амгаланбаяр өнгөрсөн сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тус газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид иргэн Б амиа алдсан, Булган аймгийн Булган сумын хаалттай хорих ангийн хоригдлууд осолдож, нэг нь нас барсан зэрэг нь түүнийг албан тушаалаа өгөх шалтгаан болсон юм.
ШШГЕГ-ын харьяа хорих ангид Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь ил болсны дараа Д.Дамдинцэрэн шинэ ажилд томилогдлоо.
Тус байгууллагын үндсэн үүрэг нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах, энэ үүргийг бүрэн хэрэгжүүлэх юм. Иймд байгууллагын алсын хараагаа “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангах талаар НҮБ-аас баталсан дэлхий нийтээр мөрдөж байгаа эрх зүйн хэм хэмжээний жишигт нийцүүлэн ажиллах” гэж тодорхойлсон байдаг.