Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нүүрсний цооногуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийж байна.
Тус байгууллагаас Налайх дүүрэг дэх нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч 20 аж ахуй нэгжид Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох дүрэм, журам стандартын хэрэгжилтийг шалгах зорилгоор 4 хяналтын чиглэлийн 11 улсын байцаагч шалгалт хийжээ.
Шалгалтаар 9 тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ийн талбай 41.3 га эвдэгдсэн ба Сүмбэрхудаг ХХК, Таван шүтээн ХХК, Хэлтрэгэ ХХК-иудын талбайд 9 нөхөрлөлийн 83 ам цооногт 590 иргэн нүүрс олборлож байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 12 ААН нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш газрын хэвлийг 3-аас дээш жил ашиглаагүй нь, 9 ААН нь байгаль орчныг хамгаалах эрх үүргээ биелүүлээгүй байгаа нь хууль зөрчиж байна.
Мөн Налайх дүүрэг дэх нүүрс олборлолтын улмаас сүүлийн 10 жилд уурхайн осол 137 удаа гарч 274 хүн аврагдаж 126 хүн амь насаа алджээ. Үүнээс сүүлийн хоёр жилд 2 хүн амиа алджээ.