Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх Б.Ууганцэцэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд гэмт хэргийн талаарх мэдээллийг хэт дэлгэрэнгүй нэвтрүүлэх нь ямар сөрөг үр дүнтэй вэ?
-Хүн өөртөө сөрөг мэдээллийг хадгалахыг хүсдэггүй учир цааш тараадаг. Ингээд сөрөг мэдээлэл нийгэмд эерэг мэдээллээс илүүтэй хүчтэй тархахад нөлөөлдөг байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ сөрөг мэдээллээс хол байлгахын тулд гэр бүлээ сөрөг мэдээллээс хамгаалдаг байх хэрэгтэй.
Үүний тулд долоо хоногийн нэг өдрийг зурагтгүй байлгах, 21.00 цагаас хойш гэртээ WiFi асаахгүй байх зэрэг дүрэм тогтоох нь зөв.
-Яагаад хүүхдээ эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амстал нь, заримдаа бүр амиа алдах хүртэл нь хүчирхийлэх сэдэл төрдөг юм бэ?
-Удаан хугацааны стресстэй байх гэх мэт маш олон хүчин зүйлүүд хүнийг хяналтаа алдахад хүргэдэг. Тиймээс сэтгэл зүйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа маш чухал. Монгол Улс 880 мянга гаруй өрхтэй. Эдгээр өрхүүд өөрсдийн амьдралын хэв маяг загвараа гаргаад “бидний амьдралын зорилго, юуны тулд хүүхэд төрүүлсэн бэ” гэдэг асуултууддаа хариулах ёстой юм. Хүүхдийн эрх, гэр бүл гэж юу вэ гэдэг талаас нь монголчууд мэдээллээ хүргэхгүй байна л гэж дүгнэх байх.
-Зоддог хүмүүс өөрсдөө хүчирхийлүүлж байсан юм болов уу?
-Хүчирхийллийн гинж тасрахгүй гэдэг ойлголт хамгийн буруу. Харин ч өөрөө зодуулж өссөн хүмүүс “хүүхдээ зодохгүй юм шүү” гэдэг бодолтой байдаг. Хүүхэд хүмүүжлийн арга зүйд нийгмээрээ оролцож байх ёстой. Ах нь хүүхдээ зодож байгааг дуугүй л хардаг, хажуу айл нь хүүхдээ зодож байгааг тэгэх л ёстой мэт өнгөрүүлэх нь өөрөө буруу юм.
-Эцэг, эхийн оролцоо хүүхдийн хүмүүжилд ямар нөлөөтэй вэ?
-0-6 насанд ээжүүдийн оролцоо хүүхдийн хүмүүжилд маш чухал нөлөөтэй. Зургаагаас дээш насанд аавууд голлоно. Юу зөв юу бурууг хэлдэг, амьдрал гэж юу вэ, ямар хүнийг худалч хүн гэх вэ гэх мэт амьдралын нарийн ойлголтуудыг өгч, хүүхдээ амьдралд чиглүүлэх үндсэн үүрэг нь аав хүнийх.
Ярилцлагыг бүрэн эхээр нь хүлээж авна уу.