Польшийн Торун хотод энэ сарын 24-30-нд болсон Хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 төрөлд оролцож, гурван төрөлд нь алтан медаль авч, нэг төрөлд нь дээд амжилт тогтоосон ахмад тамирчин Ц.Раднаад хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр "Сакура" дунд сургуульд болов.
Энэ үеэр Кёкүшюзан Д.Батбаяр "Хөрш заан" компанийнхаа барьж буй орон сууцны барилгаас хоёр өрөө байр бэлэглэх батламж гардуулж, ахмад тамирчны амжилтыг мялаалаа. Энэ арга хэмжээ тус барилгын талбайд болсон юм.
Ахмад тамирчин Ц.Раднаа уг тэмцээний 60 метрийн алхалттай гүйлт, гурвын харайлт, алхалттай харайлт, 400 метрийн гүйлтийн төрөлд оролцсон юм. 85 насандаа спортын гайхам амжилт үзүүлсэн Ц.Раднаагийн амжилтыг мялаасан ёслолын арга хэмжээ өнөөдөр “Сакура” дунд сургуульд боллоо.
Энэ үеэр сурагчид хамгийн хурдан өвөө, ахмад настан Ц.Раднаа гуайтай уралдах хүсэлт тавьсныг зөвшөөрч хурдаа сорьж, цугласан олныг хөгжөөв.
Ахмад тамирчин Ц.Раднаа, Эрүүл саруул биетэй, хөнгөн атлетикаар тасралтгүй хичээллэсэн минь спортын амжилт гаргахад нөлөөлсөн байх. Би өдий наслахдаа архи, тамхи хэрэглэж үзээгүй. Намайг эрүүл саруул төрүүлж өсгөсөн аав, ээждээ 85 насны өндөрлөгт хүрсэн энэ цагт баярлаж байна.
-Та цаашид тэмцээн уралдаанд оролцох уу?
-Оролцоно. Удахгүй Австралид болох тэмцээнд, ирэх 12 дугаар сард Японд болох ААШТ-д оролцоно. Бас Канадын тэмцээнд орохоор төлөвлөж байгаа, хугацааг нь нарийн мэдээгүй байна.
-Та бэлтгэл сургуулилалтаа хэрхэн хангадаг вэ?
-Би өглөө бүхэн гүйдэг. Өвөл бол өглөө зургаан цагт Туул голын мөсөн дээгүүр гүйдэг. Манай гэрт ойр учир өглөө эрт Туулын мөсөн дээр гүйхэд цэвэр агаартай, ямар сайхан байдаг гэж санана. Бас гантель өргөх зэргээр биедээ тохирсон хүчний бэлтгэл хийнэ гэв.