Цус сэлбэлт судлалын үндэсний төвд сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэг. Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр цус цусан бүтээгдэхүүний гол хэрэглэгчид болох Элэг шилжүүлэн суулгах баг, ЭХЭМҮТ, ГССҮТ-ийн төлөөлөгчид оролцсон хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн дараа ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн эмч, тус эмнэлэгийн Цусны албаны дарга, клиникийн профессор Б.Ганбилэгээс товч тодруулга авсан юм.
-Өнгөрөгч онд танай эмнэлэгээр хэдэн эх үйлчлүүлж, ямар хэмжээний цус цусан бүтээгдэхүүн хэрэглэсэн бэ?
-2018 онд ЭХЭМҮТ-д 12870 эх төрсөн. Түүнээс 2060 гаруй нь 1,5-7 литр хүртэл цус алдсаны улмаас нийтдээ 353 мянган литр цус цусан бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байна. Хүн бүхний хэрэглэсэн цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ нь өөр өөр. Жишээ нь, 70 кг жинтэй хүн 5 литр цустай байдаг бол 50 кг жинтэй хүн 3,5 литр цустай байдаг. Дээрх 1,5-7 литр цус хэрэглэсэн гэдэг статистикт 1,5-аас бага хэмжээгээр цус алдсаныг оруулаагүй. Харин 7 литр цус сэлбүүлсэн гэдэг нь тухайн хүн өөрийнхөө цусыг бүрэн алдаад, дээр нь цус цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн ч дахин цус алдаж, нэмж сэлбүүлсэн гэсэн үг. Тэгэхээр донорууд маань 2018 онд гэхэд зөвхөн манай эмнэлэгийн 2060 эхийн амийг аварчээ.
-Яагаад төрөх үед цус алдах хүндрэл үүсдэг вэ?
-Төрөх үеийн цус алдалт нь эх барих эмчээс шалтгаалдаггүй бөгөөд шалтгаан эхэд байдаг. Жишээ нь, эхэс буруу байрлалтайгаас болж цус алдана. Олон удаа үр хөндөлт хийлгэх, мэс ажилбарт орох зэрэг нь эхэс буруу байрлах нэг шалтгаан болдог. Мөн хувь хүний биеийн онцлогийн улмаас умай агшихгүй байх тохиолдол бий. Энэ тохиолдолд их цус алдана. Эмэгтэйчүүдийн хортой, хоргүй хавдрууд, гормоны өөрчлөлт, охидын цус алдалт гээд олон төрлийн эмгэгүүдээс болж цус алдах хүндрэлтэй. Манай төвд жирэмсэн эхчүүд хавдартай, элэг, бөөр, зүрхний хавсарсан өвчтэй байх тохиолдол цөөнгүй ирдэг. Харин сүүлийн жилүүдэд цус алдалтыг багасгахын тулд урьдчилан сэргийлэх, эмчлэх зэрэг үйл ажиллагаа эрс сайжирч байна. Мөн цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл олширсон нь оновчтой эмчилгээ хийх үндэс болж байна.
-Сар бүрийн 3-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд болдог арга хэмжээний өнөөдрийн хэлэлцүүлэгт та ирж оролцлоо. Маш завгүй байдаг хүний хувьд нэлээд ач холбогдол өгдөг учир өөрөө ирсэн болов уу гэж бодож байна. Та энэ ЦССҮТ-ийн үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?
-Мэдээж маш сайн байлгүй яахав. Бид гуч гаруй жил ажиллалаа. Цусаар эмчилнэ гэдэг хүний эрхтэнээр л эмчилж байна гэсэн үг. Шинжлэх ухааны хөгжил өнөөгийнх шиг биш байсан энэ эмчилгээ хүнд таарч тохирохгүй байх, элдэв хүндрэлүүд гарах тохиолдлууд байсан. Харин одоо бол анагаах ухаан улам бүр хөгжихийн хэрээр техник технологи, эмчилгээ үйлчилгээ болон бүтээгдэхүүнүүд сайжирч, гарч болох хүндрэлүүд ч буурсан. Цус сэлбэлт судлалын үндэсний төв сүүлийн жилүүдэд маш сайн ажиллаж байгаа гэдгийг зориуд хэлмээр байна.
-Баярлалаа.