Хаврын чуулганы нээлтийн дараа УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Энэ хаврын чуулганаар улс оронд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж АН-ын бүлэг шахалт үзүүлж ажиллана. Тиймээс бид эрх баригч намд дараах шаардлага хүргүүлж байна.
Монголчууд бидний ардчиллаар олсон олон амжилтыг үгүйсгэж, эдийн засгийн тулгуур бодлогыг ганхуулж, төрийн институц хоорондыг уялдааг зөрчилдүүлж, Үндсэн хууль эрхзүйн актуудыг зур зоргоороо зөрчиж, явцуу ашиг сонирхол, хоорондын өш хонзон, эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ ард нийтийг турхирч, улс орныг дарангуйллын зүгт хөтлөх санаархал газар авч байгаад АН эрс эсэргүүцэж байна. Ардчиллын тулгуур зарчмуудыг уландаа гишгэж буйг үл зөвшөөрч, ардчилсан Монгол, ардчилсан Үндсэн хуулийг хамгаалж үлдэх нь АН-ын үүрэг гэж үзэж байна. УИХ-ын 2016 оны сонгуулийг гуйвуулж, 60 тэрбумын схемээр ард түмний саналыг худалдан авч, хуулийг өөрчлөх замаар дарангуйлал тогтоох эхлэлийг тавьж байна.
Энэ хаврын чуулганы хугацаанд, үлдэж буй бүрэн эрхийн хугацаандаа амлалтаа өчүүхэн ч гэсэн хэрэгжүүлэхийг шаардаж байна.
ШААРДЛАГА:
1-рт. Жирийн ЖДҮ эрхлэгчдийн боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин концессийн гэрээ байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулагчдад нэн яаралтай хариуцлага тооцохыг шаардаж байна.
2) Хувийн өмчийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэх зарчмаас эрх баригчид алхам алхмаар ухарч, эдийн засгийн тулгын чулуу болох Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн уурхайнуудыг улстөржүүлэн завхруулж, Монголын ирээдүйг ангал руу түлхэж буй үйлдлээ зогсоож, ард иргэдэд хохиролгүй шийдвэрлэх.
3) Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига хавтгайрч, аллага хүртэл гардаг байдлын хариуцлагыг эзэнгүйжүүлж буй Засгийн газрыг огцрохыг бид удаа дараа шаардах болно.
4) Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг солих, шинэчлэн томилохыг Ардчилсан нам дэмжиж байгаа ч гагцхүү Үндсэн хуулийн хүрээнд хийхийг шаардаж байна. Хуулийн хүрээнд хийсэн бүхэн шинэчлэл, өөрчлөлтийн зам руу явдаг учир зөвхөн нэг хүний эрх мэдлийн хүрээг тодорхойлж, дарангуйлал тогтоох эрмэлзлэлийг бид таслан зогсоох ёстой.
5) Удаа дараа олон жил Хууль зүйн сайдаар ажилласан Ц.Нямдорж өөрийнхөө хариуцсан салбарын буруу бүхнийг бусад руу тохож, С.Зориг агсны хэргийг захиалагч эзнийг зарлахгүйгээр замхруулан, займчуулах гэж байгаа үйлдлийг Ардчилсан нам чимээгүй өнгөрөөж чадахгүй. Хуульзүйн сайдаас захиалагч эзнийг нь шударгаар зарлаж, хэлмэгдүүлдэг, эрүүддэг, олон жил үргэлжилсэн үйлдлийн хаагуур нь өнгөрсөн юм бэ гэдэгт тайлбар нэхэж байна.
Ардчилсан үндсэн хуулиар олгогдсон төлөөлөх эрхийг хууль бусаар эдэлж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болж, барьцаалагдсан УИХ өөрөө тарах ёстой гэдэг Ардчилсан намын гишүүдийн байр суурь хэвээр байна.
Бидний шаардлага байр суурийг дэмжиж, дуу хоолойгоо нэгтгэж хамтран тэмцэхийг ардчилсан Монгол Улсын нийт иргэддээ уриалж байна.
Ардчилсан намын бүлэг