УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийж, өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар ганц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал юм.
Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Зөвшилцөх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлснийг чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор томилохыг дэмжсэнийг тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нэгдсэн хуралдаанд танилцуулав.