iTunes чартын рок дууны төрөлд “The HU” хамтлагийн “Чонон сүлд” дуу тэргүүллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-04-08 10:00 GMT+8

iTunes чартын рок дууны төрөлд Монголын The HU хамтлагийн “Wolf Totem” /Чонон сүлд/ дуу The Queen хамтлагийн "Bohemian Rapsody" дууг ардаа орхин тэргүүллээ. 

Мөн тэдний "Yuve Yuve yu" дуу тус жагсаалтын тавдугаар байрт оржээ. The HU  хамтлаг “Wolf Totem” болон "Yuve Yuve yu" сингл дуунуудаа 2018 оны арав, арваннэгдүгээр сард гаргасан юм.

Хөгжмийн youtube сайтад тавигдсан тэдний “Wolf Totem” дуу 7 сая, "Yuve Yuve yu" дуу нь 12.7 сая гаруй хандалт авчээ. 

Монголын "The Hu" хамтлаг нь үндэсний хөгжмөөр метал рок чиглэлийн уран бүтээл туурвидаг бөгөөд хамтлагийн имиж, хувцас, ая хөгжим бүгд үндэсний агуулгатай аж.

“Wolf Totem” дуу

"Yuve Yuve yu" дуу

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 128 санал өгсөн байна.

Дээшээ