Эгдүүтэй хөөрхөн Yogi баавгайн адал явдлыг хамтдаа туулж элгээ хөштөл инээж, шүүгээ нээж ороод Нарниад очин ах дүү нартай хамтран тулалдаж Нарниаг аврахаар хамтдаа тэмцэж байснаа санаж байна уу? Бага насны нандин дурсамжны эзэн болсон эдгээр кинонуудын продюсер өдгөө бидний дуртай киноны нэг болсон “Галзуу баян Азиуд” киноны продюсераар мөн ажилласан гэдгийг та мэдэх үү? Ингээд түүний нууцлаг амьдрал руу багахан шагайя.
Тим Коддингтон бол Америкийн кино продюсер, найруулагч юм. Түүний хувийн амьдрал маш нууцлаг бөгөөд төрсөн өдөр, төрсөн газар нь ч олон нийтэд тодорхойгүй бөгөөд зөвхөн ойр дотнынхон нь л мэддэг ажээ.
Тэрбээр бидний хүүхэд ахуй цагтаа үзэж өссөн “The Chronicles of Narnia”, “Yogi Bear”, “Bridge To Terabithia” зэрэг Холливудын олон алдартай бүтээл дээр ажилласнаас гадна Монгол соёл ахуйг тодорхой хэмжээгээр тусгаж өгсөн “Marco Polo” цуврал бүтээлийн 11 ангид продюсероор ажилласан юм.
Түүний үзэгч, шүүмжлэгчдийн дундаас хамгийн өндөр үнэлгээ авсан бүтээл нь түрүү жил нээлтээ хийж Холливудыг донсолгоод байгаа “Галзуу баян Азиуд” кино юм. Харин хамгийн муу үнэлгээ авсан кино нь “Yogi Bear” хэмээх инээдмийн бүтээл гэдэг хэдий ч уг кинонд дуртай, Yogi баавгайн адал явдлыг үзээд элгээ хөштөл инээдэг олон үзэгчтэй билээ.
Түүний хамгийн сүүлийн үеийн бүтээл “Галзуу баян Азиуд” нь дан ази гаралтай уран бүтээлчдийг цуглуулснаараа онцлогтой. Уг бүтээлд ази гаралтай алдарт жүжигчин Хэнри Голдинг, Жемма Чан, Мишель Йео, “Цагаач гэр бүл” цувралын од Констанс Ву, “Шарталт” киногоороо бидэнд танигдсан алдарт жүжигчин комедиан Кен Жон нар дүр бүтээжээ.
Уг кино 2018 оны долоодугаар сарын 28-ны өдөр нээлтээ хийсэн ба 30 сая ам.долларын төсвөөр бүтэж 238.5 сая долларын орлого олсон юм. Энэхүү бүтээл нь хувцасны дизайн, хийц, жүжиглэлт зэргээрээ шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авч 76 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг кино наадмаас Шилдэг Инээдмийн Кино, Шилдэг Гол Дүрийн Эмэгтэй Жүжигчин шагналуудыг хүртжээ.
Кино эхлэхээс өмнө дэлгэцэнд гарах "Let China sleep, for when she wakes, she’ll wake the world” буюу "Хятадыг бүү сэрээ, хэрэв Хятад сэрвэл тэр дэлхийг сэрээнэ" гэх үгийг ашигласнаас болж Хятад улсад уг киног гаргахыг хориглосон байна. Мөн энэхүү бүтээлд Т.Отгонцэцэг хэмээх Монгол бүсгүй тоглосон юм.
Бага насны минь хамгийн нандин дурсамжнаас эхлээд өнөөг хүртэлх хөгжилтэй хөөртэй, сэтгэл догдлуулам дурсамжийг бүтээхэд ихээхэн хувь нэмэр оруулсан эдгээр гайхалтай бүтээлүүдийн продюсер тун удахгүй Монголд айлчлах гэж байгааг дуулгаж буйдаа таатай байна. Холливудыг Монголд авчирцгаая.
Б. Намуун