Туулын бургасыг хядсан компанийн үйл ажиллагааг зогсоох үүрэг даалгаврыг хотын дарга холбогдох албаныханд өгчээ.
Өнөө өглөө эхэлсэн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан зохих зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж, Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж, мод бутыг устгаж байгаа “Идэр энтернэйшнл” ХХК-ийн үйл ажиллагаа зогсоохыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгаж байна. “Зүүнбаян Рэфайри” ХХК-ийн үйл ажиллагааг хууль шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоохыг мөн даалгалаа.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгосон газрын эрхийг цуцлахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд, уг бүсэд ямар нэг барилга байгууламж барих эрх олгохгүй байхыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт усны хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж, үзлэг шалгалт хийхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгаж байна. Энэ үүрэг даалгаврыг биелүүлэх хэрэгтэй. Арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүл, хяналтаа тавьж ажилла” гэлээ.