Монголбанкнаас Капитал банкыг татан буулгах шийдвэрийг өнөөдөр гаргалаа. Ингэснээр тус банкны тусгай зөвшөөрөл 3 жилийн хугацаанд хүчингүй болов.
Капитал банкны харилцагчид даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол, даатгалд үл хамаарах нөхцөлийн талаар 06.00-24.00 цагийн хооронд Хадгаламжийн даатгалын корпорацийн 11-370-000 лавлах утаснаас авна.
Хадгаламжийн даатгалын корпорац иргэд, аж ахуйн нэгжийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг ямар нэгэн хохиролгүй олгох бөгөөд ХААН банкаар дамжуулан олгоно гэлээ.
Монголбанкны мэдээлж буйгаар Капитал банканд иргэн, аж ахуйн нэгжийн 256 мянган хадгаламжийн данс бий, 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацид даатгагджээ.
Хадгаламжийн даатгалын корпорацийн санд 421 тэрбум төгрөг хуримтлагдсан бөгөөд үүнээс иргэд, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгож, хадгаламжийн мөнгийг нь нөхөн олгох юм. Учир нь Капитал банкны хуримтлагдсан нийт алдагдал 380 тэрбум төгрөг. Одоогоор Монголбанкны эрх хүлээн авагчийн хаяг, байршил тодорхойгүй байна. Хадгаламж эзэмшигчид банкны эрх хүлээн авагчид 90 хоногийн дотор нэхэмжлэхээ гаргаж өгөх ёстой.
Хадгаламжийн даатгалын корпорацийн санг арилжааны 14 банк хамтран бүрдүүлдэг юм.
БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ хуулийг унших бол энд дарна уу.