- Төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болсон гэсэн үндэслэлээр Монголбанкнаас Капитал банкыг албадан татан буулгах шийдвэр гаргаснаа өнөөдөр танилцууллаа. Монголбанкны мэдээлж буйгаар Капитал банканд иргэн, аж ахуйн нэгжийн 256 хадгаламжийн данс байгаа бөгөөд 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацид даатгагджээ. Өнөөдрийн байдлаар банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд тус банкны харилцагчид хаана хандах талаар мэдээллийг ЭНД дарж уншина уу.
- Нийслэлд дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг анх удаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан энэ сарын 25-ны өдрийн 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
- Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт “Зөвшилцөх тухай” албан бичиг илгээжээ. Албан бичигт М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр тусгасан байна.
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, барилгын болоод үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Барилга болон үйлдвэрлэлийн ослын тоо буурсан хэдий ч осолд өртөж байгаа иргэдийн тоо буураагүй байна. НМХГ 2018 онд нийт 3100 аж ахуйн нэгж байгууллага, 201 иргэний үйл ажиллагаанд шалгалт хийж, нийт 6120 зөрчил илрүүлж, 5774 зөрчлийг арилгуулжээ. Үүнээс барилгын салбарт 1097 зөрчил илрүүлж, 776 зөрчлийг арилгуулж, 196 аж ахуйн нэгж байгууллагыг 320 сая төгрөгөөр торгосон байна.
- Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан зохих зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж, Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж, мод бутыг устгаж байгаа “Идэр энтернэйшнл” ХХК-ийн үйл ажиллагаа зогсоохыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгаж байна. “Зүүнбаян Рэфайри” ХХК-ийн үйл ажиллагааг хууль шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоохыг мөн даалгалаа.