Банкны систем манай улсын санхүүгийн салбарын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Санхүүгийн салбар 14 арилжааны банкны нуруун дээр байдаг гэхэд болно. Гэтэл төв банкнаас ууган банкуудын нэг Капитал банкийг албадан буулгах шийдвэрийг өчигдөр гаргалаа. Энэ нь тус банкны 165 257 харилцах данс, 56 164 хадгаламжийн данс эзэмшигчийг цочирдуулсан үйл явдал болов.
Шийдвэр гарсан даруйд Капитал банкны бүх салбарыг хааж, АТМ-ууд ч ажиллагаагүй болсон юм. Иймд иргэд сандарч эхлэв. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу 20 хүртэл сая төгрөгийн харилцах, хадгаламж эзэмшигчид нөхөн төлбөр авах эрхтэй. Нөхөн төлбөрийг хамгийн олон салбар, нэгжтэй тул ХААН банкаар дамжуулан олгохоор болжээ.
Капитал банкны чанаргүй зээл 280 тэрбум төгрөгт хүрсэн. Цаашид үйл ажилагаагаа хэвийн явуулах боломжгүй.
Иргэд, ААН-үүдэд хэзээ нөхөн төлбөр олгох талаар Хадгаламжийн даатгалын корпорацаас тодруулахад “Бид аль болох шуурхай ажиллан, Капитал банканд 20 хүртэл сая төгрөгийн харилцах, хадгаламжийн данс эзэмшиж байсан иргэд, ААН-ийн нэгдсэн мэдээллийг бэлтгэнэ. Мэдээллээ ХААН банканд хүргүүлсний дараа тухайн банк ямар салбаруудаараа дамжуулан хуваарилах талаар мэдээлнэ” гэв.
Ямартай ч 20 хүртэл сая төгрөгийг даатган, хуулиар хамгаалсан тул ойрын хугацаанд мөнгөө авах нь. Мөн хадгаламж эзэмшигчид хүүгийн орлогоо авах, эсэх нь чухал. Монголбанкнаас томилсон эрх хүлээн авагч хадгаламжийн хүүгийн хэмжээг тухайн үеийн хадгаламжийн хүүгийн доод хувь хэмжээнээс багагүй байхаар өөрчлөх эрхтэй. Иймд Капитал банкнаас зарласан хадгаламжийн хүүд өөрчлөлт орж болзошгүй юм.
20-ИОС ДЭЭШ САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ БУЮУ ДААТГАГДААГҮЙ ХӨРӨНГИЙГ ХЭРХЭХ ВЭ?
Капитал банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар буурсан, өр төлбөр нь активаасаа 279 тэрбум төгрөгөөр хэтэрсэн, харилцагчийн анхны шаардлагаар мөнгөн хөрөнгө гаргах чадваргүй болсон гэж Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Н.Батсайхан мэдэгдсэн юм. Тус банкны үзүүлэлтүүдийг харахаар цахим хуудсанд нь нэвтрэхэд хамгийн сүүлд 2015 оны аудитын тайланг л нийтэлжээ. 2016-2018 оны дүн мэдээ алга.
Тус банкны ТУЗ-ийн гишүүн Б.Ганбат өнгөрсөн 12 дугаар сард өгсөн ярилцлагадаа “…Банкны системийн хяналт шалгалтыг Төв банк улирал, хагас жил, жил тутам зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээр шалгаж нягталдаг. Шат шатны төрийн хяналтын байгууллагууд тогтмол шалгадаг. Манай үйл ажиллагаа хэвлэлээр гараад байгаа шиг хэт доголдсон, хэн нэгэн эрх мэдлээ ашиглаад ихээхэн эх үүсвэр татчихсан асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Бид үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд, хэвийн жигд явуулж байна” гэсэн байх юм.
ОУВС-гаас манай бүх банканд активын чанарын үнэлгээ хийх шийдвэр гарсан цагаас эхлэн зарим банк хүнд байдалд оржээ гэх хардлага олон нийтийн дунд түгсэн.
Харин төв банкнаас “…Хуульд заасан бүх арга хэмжээ авсан ч Капитал банкны чанаргүй зээл 280 тэрбум төгрөгт хүрсэн. Цаашид тус банк үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй” гэв. Үнэндээ ОУВС-гаас манай бүх банканд активын чанарын үнэлгээ хийх шийдвэр гарсан цагаас эхлэн зарим банк хүнд байдалд оржээ гэх хардлага олон нийтийн дунд түгсэн. Активын чанарын үнэлгээгээр зарим банк сайн, зарим нь муу үнэлгээ авсан нь ч тодорхой болсон юм. Харин чухам аль банкнаас ямар зөрчил илрүүлсэн нь өнөөг хүртэл нууц хэвээр байна. Ямартаа ч зэс нь цухуйв гэдэг шиг банкны салбарт байсан идээ бээр эхнээсээ ил гарлаа.
Энэ нөхцөлд Монголбанкнаас томилсон эрх хүлээн авагч гомдол бухимдалтай байгаа олон зуун харилцагчийн хохирлыг шуурхай барагдуулах үүрэгтэй. Хориос дээш сая төгрөгийн хадгаламж эзэмшигчид банкны эрх хүлээн авагчид 90 хоногийн дотор нэхэмжлэхээ гаргана. Гэхдээ хохирлыг дараах дарааллаар шийднэ гэж Банкны тухай хуульд заажээ:
Банкны хөрөнгийг худалдан борлуулсaн орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангахад доор дурдсан дарааллыг баримтална:
- Бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн банкнаас гаргуулж байсан төлбөр;
- Монголбанкны болон эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны зардал;
- Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нарын хадгаламжаас бусад банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан даатгагдсан хадгаламж, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн шаардах эрхийг шилжүүлсэн авсан Хадгаламжийн даатгалын корпорацийн шаардлага;
- Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө;
Дээрх төлбөрүүдйг бүрэн барагдуулсны дараа даатгагдаагүй хадгаламж буюу 20 саяас дээш хэмжээний төлбөрийг эзэмшигчид олгоно. Тэгэхээр Капитал банк хэдий хэмжээний хөрөнгөтэй, тэдгээрийг хэзээ, ямар үнээр борлуулахаас олон зүйл хамаарна. 20-иос дээш сая төгрөгийн хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулсны дараа л дор дурсан төлбөрүүдийг барагдуулах юм:
- Банкны эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлс;
- Монголбанкны шаардах эрх бүхий төлбөрийн шаардлага;
- Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар;
- Үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар баталгаажаагүй бусад өр төлбөр;
- Хоёрдогч өглөг
Банкны хөрөнгийг худалдаж борлуулсны орлого нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол дарааллын эхний төлбөрийг бүрэн барагдуулсны дараа түүний дараагийн төлбөрийн шаардлагыг хангана. Нэг дараалалд орсон хэд хэдэн төлбөрийг нэгэн зэрэг барагдуулах боломжгүй бол тухайн төлбөр бүрийн хэмжээнд хувь тэнцүүлэх замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж болно. Дээрх төлбөрийг бүрэн барагдуулсны дараа үлдэх хөрөнгийг тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд тэдгээрийн эрхийн дагуу хуваарилна.
БАНКНЫ ТУЗ-ИЙН ГИШҮҮН, ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХАДГАЛАМЖИЙГ НӨХӨН ОЛГОХГҮЙ
Капитал банк 1990 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр арилжааны банкны анхны лиценз авч, 1994 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Бишрэлт группэд 2003 онд нэгджээ. Орон даяар 60 салбар нэгж, 360 орчим мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй, 5 газар, 4 хэлтэс, 11 алба нэгжтэйгээр 500.000 гаруй байнгын харилцагчтай. Тус банкийг албадан татан буулгаснаар 360 орчим ажилтан ажилгүй болох бодит эрсдэл бий. Мөн тус банк 39 мянган иргэнд тэтгэвэр, 241 мянга гаруй иргэдэд халамжийн үйлчилгээг үзүүлдэг. Эдгээр үйлчилгээг тасалдалгүй үзүүлэх банкийг сонгох шаардлага ч үүслээ.
Капитал банкны хувьцаа эзэмшигчид хэн бэ?
Хувьцаа эзэмшигчид | Эзлэх хувь |
Бишрэлт групп | 99.97% |
Чоно финанс ББСБ | 0.03% |
Энэ ББСБ-ыг 2012 онд байгуулж, зээл өгөх, гадаад валютын арилжаа эрхлэхээр СЗХ-ноос зөвшөөрөл авчээ. 2016 онд үйл ажиллагааны чиглэлээ өргөтгөн, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө өгөх, төлбөрийн баталгаа гаргах зөвшөөрлөө мөн авсан байна. “Чоно финанс” ББСБ-ын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Э.Агар, Л.Нямсүрэн (Капитал банкны ТУЗ-Ийн гишүүн) нар юм.
Бишрэлт группийн хувьцаа эзэмшигчид
Хуулийн этгээдийн нэр | Үйл ажиллагааны төрөл | Хувьцаа эзэмшигчийн нэр | Эзэмшлийн хувь |
Бишрэлт групп | Худалдаа, үйлчилгээ | А.Ариунболд, А.Чинбишрэлт | тус бүр 50 хувь |
Тэгвэл Бишрэлт группэд дараах ААН-үүд багтдаг:
Монгол эм импекс,
Монгол мах экспо
Соёмбо даатгал,
Welmart сүлжээ дэлгүүр,
Embassy restaurant & hotel
Эрдэнэ зам
Бишрэлт пропертиз
Бишрэлт трэйд
Бишрэлт интернэйшнл
Бишрэлт холдинг
Капитал маркет
Долфин
МЭИК
Сүлд секюрити