BBC: Tik Tok аппликейшн хүүхдүүдийг садар самуун сэтгэгдлээс хамгаалж чадахгүй байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-04-09 10:00 GMT+8

Хүүхдүүдийн дунд ихээхэн нэртэй, 15 секундийн бичлэг хийж түгээдэг Tik Tok  аппликейшн хэрэглэгчдийг садар самуун агуулгатай сөрөг, доромжилсон үг хэллэгтэй сэтгэгдэл болон зурвасаас хамгаалж чадахгүй байгаа талаар BBC мэдээллээ.

Есөн настай хүүхдийн бичлэг дор ч садар самуун агуулгатай хэдэн зуун сэтгэгдэл байгааг BBC илрүүлсэн байна.

Tik Tok-ийн дүрэмд тусгагдсанаар насанд хүрээгүй хэрэглэгчдийн дунд садар самуун үг хэллэгийг хориглодог. Тиймээс тус компани руу хэрэглэгч гомдол гаргасан тохиолдолд тэдгээр сэтгэгдлийг устгадаг байна. Мөн хүүхдүүдийг садар самуунд уруу татахаас урьдчилан сэргийлж хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажилладаг байна. Гэвч ихэнх садар самуун үг хэллэг тус платформ дээр үлдсээр байгаа ажээ.

BBC News садар самуун агуулгатай “Би чамд ... байгаагаа харуулмаар байна” гэх мэт олон зуун сэтгэгдлийг олж илрүүлсэн байна.

Ноцтой асуудал мөн үү?

Tik Tok-т өсвөр насны охидыг хэтэрхий нээлттэй, садар самуун бичлэгээ тавихыг хүссэн сэтгэгдлүүдийг ч илрүүлсэн байна.

Ам барьж дуулах, төрөл бүрийн бичлэгийг бүтээлчээр хийж, челленжид оролцох боломжийг олгодог уг аппликейшн өсвөр насныхны түгээмэл ашигладаг нийгмийн сүлжээ болжээ.

Тус компани дэлхий даяар 800 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд 75 хэлээр хэрэглэх боломжтой.

BBC тус аппликейшнийг хэдэн сарын турш ажиглахдаа садар самуун агуулгатай хэдэн зуун сэтгэгдэл илрүүлсэн байна.

“Хамт тоглох уу”, “Ороо үзүүлээч” гэх мэт  сэтгэгдлүүд хөвөрнө.

Хүүхдэд тохирохгүй энэ мэт сэтгэгдлүүдийг гомдол гаргасны дараа устгадаг ч Tik Tok бүгдийг нь устгаж чаддаггүй байна.

“Надад наадахаа түр хэрэглүүлээч. Би чамд цагийн 100-г төлье”, “Чамайг .. болох уу? Эсвэл чамайг түр зээлж болох уу” гэх мэт.

Tik Tok-т өсвөр насны охидыг хэтэрхий нээлттэй, садар самуун бичлэгээ тавихыг хүссэн сэтгэгдлүүдийг ч илрүүлсэн байна.

“Эдгээр хүмүүс бага насны хүүхэдтэй харьцахын тулд уг аппликейшнийг ашигладаг” хэмээн Английн хүүхдийн эрхийг хамгаалагч Энн Лонгфилд хэлсэн байна.

“Би чамд Туркэд 10 хоног байх хоёр хүний тасалбар аваад илгээлээ”. “Би жаахан хүүхэд биш. Яв”

Зарим хэрэглэгчдийн ард хэн байгаа нь тодорхойгүй байдаг бол зарим нь сүлжээнд идэвхтэй байдаг, өөрсдийнхөө бичлэгийг байнга нийтэлдэг эрчүүд ч байх аж.

BBC зөвхөн сэтгэгдлүүдийг илрүүлэх ажил хийсэн ч хүүхдүүд рүү заналхийлсэн, хүчирхийллийн шинж чанартай зурвасууд илгээсэн тохиолдлыг мөн илрүүлжээ. Тэдгээрийг бичсэн хүмүүсийг мөрдөн шалгаж байгаа гэнэ.

Крисийн хүүд тохиолдсон явдал

Крис 10 настай хүүтэй бөгөөд энэ оны нэгдүгээр сард эцэг эхдээ хэлэлгүйгээр Tik Tok-т бүртгүүлжээ.

Нэг өдөр хүүгийн утсанд “Би чамайг хэн гэдгийг мэднэ. Чамайг очоод авна” гэх мэт заналхийлсэн өнгө аястай зурвасууд ирэх болсон талаар эцэг нь ярьсан байна.

Энэ сэтгэгдэлд ямар ч садар самуун агуулга байгаагүй ч Крис “Хүү маань хариу бичсэн бол юу болох байсан бол?” гэсэн байна. Түүнээс хойш уг аппликейшнийг хүүгийнхээ утаснаас устгаж болсон явдлын талаар сургуульд нь мэдэгджээ.

“Хүмүүс Tik Tok-т ийм сэтгэгдэл, зурвас бичсэн байхыг харвал шууд цагдаад мэдэгдэх ёстой” хэмээн Крис BBC-д ярьжээ.

Та өөрийгөө аюулгүй байна гэж бодож байна уу?

Эмили, Лорен хоёр бүжиглэж байгаа нь

Tik Tok-т олон дагагчтай,  15 настай Эмили Стирс, Лорен Кернс  хоёр тэднийг дэмжигчдээс ирсэн ихэнх сэтгэгдлүүдэд сөрөг агуулга байдаггүй гэж хэлсэн ч ганц хоёр садар самуун агуулгатай сэтгэгдэл байсныг BBC анзаарч, Tik Tok-т мэдэгдсэн байна.

Эцэг эхчүүд ч мөн хүүхдээ интернэт орчинд хамгаалах тал дээр гол үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэсэн байна.

Гэвч тус компани тухайн сэтгэгдлийг бүтэн хоног өнгөрчихөөд байхад устгаж чадаагүй бөгөөд хэрэглэгчийг блоклож ч чадаагүй гэнэ. “Энэ нь миний санааг зовоож байна. Хэрэглэгчдийг блоклох боломжтой болгох хэрэгтэй” хэмээн Эмилигийн аав Лорен хэлжээ.

TikTok-ийн хэрэглэгч болохын тулд 13 нас хүрсэн байх ёстой

Энэ оны эхээр Tik Tok  компанийг АНУ 5.7 сая доллараар торгосон байна. Учир нь 13-аас доош насны хүүхдүүдийн мэдээллийг хууль бусаар авч бүртгэж байсан нь тогтоогджээ.

Хүүхдүүд Tik Tok  руу  маш амархан нэвтэрч болдгийг уг явдал харуулсан байна.

“Бид цаг үргэлж хэрэглэгчдээ хамгаалах арга хэмжээ авахыг эрмэлзэж байна” хэмээн компанийн зүгээс мэдэгджээ. Контент устгах ажлыг роботын оролцоотой хүн хийдэг гэсэн бөгөөд хэчнээн хүн ажилладгийг тус компаниас хэлэхээс татгалзсан байна.

Английн хүүхдийн эрхийг хамгаалагч Энн Лонгфилд TikTok-ийн удирдлагуудтай уулзаж энэ талаар ярилцана гэдгээ хэлсэн бөгөөд эцэг эхчүүд ч мөн хүүхдээ интернэт орчинд хамгаалах тал дээр гол үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэсэн байна.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ