Туул голын эрэг дагуу “Зүүнбаян Рефайнери” компани барилгын үйл ажиллагаа явуулж байсныг зогсоох шийдвэрийг Хотын дарга Сайнбуянгийн Амарсайхан 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гаргалаа.
Зогсоох шийдвэрийг гаргах талаар олон жил ярьж, үе үеийн Байгаль орчны сайд нар энэ асуудлыг хөндөж байлаа. Гэвч тус компани өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байсан юм.
“ЗҮҮН БАЯН РЕФАЙНЕРИ” ГЭЖ ХЭНИЙ КОМПАНИ ВЭ?
“Зүүн баян Рефайнери” компанийн эзэмшлийг улсын бүртгэлээс харвал дараах хариу гарна.
Сайнбуян овогтой Уламбаяр гэх хүн энэ компанийг 2006 онд байгуулжээ. Гоо сайхны үйлчилгээ, зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой.
ХЭЗЭЭ, ХЭНИЙ ЗӨВШӨӨРЛӨӨР ТУУЛЫН БУРГАСЫГ ХЯДАХ АЖИЛ ЭХЛЭВ?
“Зүүнбаян рефайнери” ХХК нь 2008 оны наймдугаар сарын 22-нд нийтдээ дөрвөн га газрыг аялал жуулчлалын зориулалтаар авчээ. Ингээд “Ихтэнгэр” аялал жуулчлалын цогцолборыг барьж эхэлсэн байна.

Тусгай зөвшөөрөлтэй газар аялал жуулчлалын зориулалтаар ийм хэмжээний газар олгох эрх зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад байдаг. Тэгвэл 2008 онд Байгаль орчны сайдаар Д.Шийлэгдамба ажиллаж байжээ.
2008 оны наймдугаар сарын 08-нд Байгаль, орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас тус компанид Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ГЭРЧИЛГЭЭ-г таван жилийн хугацаатай олгосон байдаг. Гарын үсэг зурсан хүн нь А.Намхай гэх.
Хачирхалтай нь, энэхүү гэрчилгээний хугацаа нь 2014 онд дуусгавар болсон байхад дахин сунгасан байдаг. Дахин сунгасан газар нь Тусгай хамгаалалттай газрын нутгийн удирдлагын газар.
ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН БЭ?
“Зүүнбаян Рефайнери” ХХК нь энэхүү үйл ажиллагаагаараа зөвхөн Усны тухай хуулиас гэхэд дараах заалтуудыг зөрчсөн. Үүнд:
- Монгол Улсын Усны тухай хуулийн 22.2-ын “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”
- 22.2.1.онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.
Гэхдээ өнөөдрийг хүртэл энэхүү компанид удаа дараа торгууль, шийтгэл ногдуулж, хаах хүртэл арга хэмжээ авч байсан боловч огт дийлдэггүй байлаа.
- 2014 оны тавдугаар сарын 29-нд Богдхан уулын захиргаа: “Туул”-ын бургас мод сүйтгэсэн зөрчилд 6 сая төгрөгний торгууль ногдуулав.
- 2016 оны есдүгээр сард Туул голын бургасыг сүйтгэж буй зөрчлөө зогсоохыг шаардаж, тоног төхөөрөмжүүдээ нүүлгэх албан шаардлага хүргүүлэв.
- 2017 оны тавдугаар сард Байгаль орчны улсын байцаагч 12 сая төгрөгийн торгууль тавив.
- 2017 оны зургаадугаар сар: Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тус компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргав.
- 2018 онд Өргөдлийн байнгын Хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мөн “Зүүнбаян Рефайнери” компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргахыг Засгийн газарт санал болгож байв.
Хамгийн сүүлд буюу өчигдөр Нийслэлийн Засаг дарга Сайнбуянгийн Амарсайхан холбогдох албаныханд тус компанийн үйл ажиллагааг зогсоох үүрэг өгсөн. Хотын дарга Туулын бургасыг хядсан компанийн үйл ажиллагааг зогсоож чадах болов уу, нөхөн сэргээлтийг хийлгэж, олон жил дуншсан асуудалд цэг тавьж дийлэх эсэхийг харах үлдлээ.