Монголбанкнаас өчигдөр Капитал банкыг албадан татан буулгах болсон талаараа мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төрийн буюу татвар төлөгчдийн хуримтлуулсан 340 орчим тэрбум төгрөг энэ банканд гацсан талаар ч мэдээлэв.
Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Би ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Үүсээд байгаа байдалд улс төрийн нөлөө орсон. Энэ шийдвэрийг гаргасан Монголбанк тайлбар мэдээллээ өгнө” гэсэн юм.
Тэгвэл АТГ-аас гаргадаг Хөрөнгө орлогын мэдүүлэгт тэрбээр банкинд эзэмшдэг хувьцааныхаа талаар мөн орлогоо хэрхэн мэдүүлснийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн жилийн нийт орлого нь 24.4 сая, гэр бүлийн гишүүдийнх 33.6 сая.
2018 онд компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт гэсэн мэдээлэлд Капитал банк ХХК багтсан байна. Ингэхдээ нийт 53 сая ширхэг хувьцаа эзэмшдэг гэжээ.