Гүүгл БНСУ болон АНУ-д шинэ дата төвүүдээ байгуулахаа зарлав

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-04-10 13:55 GMT+8

Гүүглийн Google Cloud Next нэртэй арга хэмжээ 4-р сарын 9-өөс 11-ны өдрүүдэд АНУ-ын Сан Франциско хотод болж байгаа билээ. Уг арга хэмжээний үеэр Гүүгл дата, өгөгдөлтэй холбоотой олон мэдэгдэл хийж байгаагийн нэг нь 2020 онд ашиглалтад орох шинэ дата төвүүдийн байршил байв.

Шинэхэн дата төвүүд БНСУ-ын Сөүл болон АНУ-ын Солт Лэйк хотод нээгдэхээр болжээ. Технологийн томоохон компаниудын адилаар Гүүгл ч мөн сүүлийн жилүүдэд олон тооны дата төвүүдийг ашиглалтад оруулж байгаа бөгөөд үүнийгээ дагаад олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ч мөн хийсэн билээ.

“БНСУ-д дата төв байгуулснаар тухайн бүс нутгийн олон улсад гарах хүсэлтэй хөгжүүлэгч болон тухайн бүс нутагт бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх хүсэлтэй гадны хөгжүүлэгчдийн хувьд тун олзуурхууштай хэрэг болно” хэмээжээ.

Түүнчлэн багагүй хугацааны турш барьж буй, Японы Осака хотод байрлах дата төв ирэх өдрүүдэд албан ёсоор нээгдэх бол Индонезийн Жакарта хотод баригдаж буй дата төв дараа оны эхний хагаст ажиллаж эхлэх талаар мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TechCrunch

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ