Гүүглийн толгой компани болох Alphabet-ын эзэмшдэг Wing компанийн хүргэлтийн дронууд анх удаа албан ёсны зөвшөөрөл аван Австрали улсад ашиглаж эхэлжээ.
Эхний ээлжинд тодорхой бус нутгийн 100 орчим өрх уг үйлчилгээг ашиглан хүнс, кофе, эм зэрэг өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг захиалан гэртээ хүлээн авах боломжтой болж байгаа аж. Австрали улсын эрх баригчдын өгсөн зөвшөөрөл нь дотроо хэд хэдэн шаардлагатай гэнэ. Үүнд төв зам дээгүүр нисэхгүй байх, ажлын өдрүүдэд зөвхөн 7-20 цагийн хооронд нисэх, хүмүүстэй хэт ойр нисэхгүй байх зэрэг шаардлагууд багтсан байна.
Хүргэлтийн дроныг ашигласан хэрэглэгчийн сэтгэгдэл
2030 он гэхэд дөрвөн интернет захиалга тутмын нэг нь дроноор хүргэгдэнэ хэмээн Wing тооцоолжээ.
Бусад эх сурвалжийн үзэж байгаагаар Wing-ын хүргэлтийн үйлчилгээ нь энэ чиглэлдээ хамгийн анхдагч нь гэнэ. Өмнө нь Амазон тэргүүтэй том, жижиг компаниуд ижил төстэй үйлчилгээг туршиж байснаас биш Wing шиг албан ёсны зөвшөөрөл аван хэрэглэгчдэд нээлттэй байдлаар хүргэж байгаагүй ажээ.
Эх сурвалж: The Verge