Walmart сүлжээ дэлгүүр ажиллах роботын тоогоо дахин нэмэгдүүлэв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-04-10 15:35 GMT+8

Walmart сүлжээ дэлгүүр хүн хийхээс залхмаар шал арчих, агуулах цэгцлэх, лангуун дээрх барааны үнэ, нөөц шалгах зэрэг үйлдлүүдийг роботуудаар хийлгээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл тус компани эдгээр роботуудын тоогоо ахин нэмэгдүүлж, илүү олон дэлгүүрүүддээ робот ажилчид авч байгаагаа албан ёсны сайтаараа мэдэгдсэн байна.

Тодруулбал, шинээр 1500 шал арчигч, 1200 ширхэг бараа ангилагч, 300 ширхэг барааны үнэ болон нөөц шалгагч, 900 ширхэг захиалсан бараа хүлээлгэн өгдөг роботуудыг нэмж байгаа гэнэ. АНУ-д байх 4600 сүлжээ дэлгүүртээ робот ажилчин нэмэх бүрд Walmart-ын зардал багасах юм. Walmart энэ тухайд “Ингэж хэмнэсэн мөнгөөрөө өөр ажилчид ажиллуулж интернет худалдааны бизнестээ илүү анхаарал хандуулж байгаа” хэмээжээ.

Шал арчигч робот “Auto-C”

Барааны үнэ болон нөөц шалгагч робот “Auto-S”

Бараа ангилагч “FAST Unloader”

Захиалсан бараа хүлээлгэн өгдөг “Pickup Tower”

Эх сурвалж: Walmart

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ