20 орны 150 компани Буянт-Ухаад бүтээгдэхүүнээ дэлгэжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-04-10 16:28 GMT+8

Жил бүрийн хавар уул уурхайн ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн Буянт-Ухаа спорт цогцолборт болдог. Ес дэх удаа болж буй үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болов. Нээлтэд УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон Казахстан, Чех, Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нар оролцов.

Энэ удаагийн үзэсгэлэнд 20 орны 150 орчим компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Үзэсгэлэнд оролцогч компаниудын тоо жилээс жилд өсөж, нийслэлийн хамгийн том задгай талбайтай Буянт-Ухаа цогцолборыг дүүргэжээ.

Иймд цогцолборын дэргэд нэмэлт майхан барьж, 40 орчим компани талбайгаа зассан байна. Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хамгийн том үзэсгэлэн болох Mongolia Mining 2019-д хүнд даацын машин механизм нийлүүлэгчид, засвар үйлчилгээ үзүүлэгчид, сэлбэг хэрэгсэл худалдаалагчид, уул уурхайн ажилтнуудын хувцас, гутал үйлдвэрлэгчид, угаалга цэвэрлэгээний компани, аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид гэх мэт олон  төрлийн компани оролцож байна. 

Үзэсгэлэн энэ сарын 12-ны баасан гараг хүртэл үргэлжилнэ.  

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ