Өнөөдөр болсон зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
199 шүдний эмнэлэг Эрүүл мэндийн даатгалаар хүүхдүүдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчилгээ үзүүлнэ
Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгууллаа.
Улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж хөтөлбөрт хамрагдах боллоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу. Мөн Нийслэлд хүүхдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчлэх шүдний эмнэлгүүдийн утас, хаяг байршлын мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
Капитал банкинд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэд цугларч шаардлага хүргүүлэв
Капитал банкинд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэд өнөөдөр 10.00 цагт Монголбанкинд шаардлага хүргүүлэхээр цугларав.
Хохирогчдын эрх ашгийг хамгаалах "Шударга төв" ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг Монголбанкинд өгөх шаардлагааа танилцуулаад, "Банк дампууруулах хэмжээнд хүргэсэн зээлдэгчдийг Монголбанк зарлах ёстой. Мөн банкны 99.97 хувийг эзэмшдэг гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн атлаа "Капитал банк надад хамааралгүй гэсэн УИХ-ын гишүүн Б.Ундармаатай өнөөдөр уулзана" гэв. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Хүүхдээ яаж элсүүлж авах нь тухайн сургуулиудын асуудал. Гол нь нээлттэй, ил тод байх ёстой гэв
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар шинэ театрын барилгын ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Үндэсний хэмжээний театр, үндэсний хэмжээний томоохон музейтэй болох асуудлыг ЗГ-аас яаралтай эхлүүлэх шийдвэр гаргалаа.
Энэ хүрээнд газар, зураг төсөл, хөрөнгө оруулалтын асуудлыг цогцоор нь судлах Ерөнхий сайдын захирамж гарсан. Ойрын хугацаанд Засгийн газарт оруулж шийдвэр гаргана" гэлээ. Мөн сэтгүүлчдийн зүгээс зургаан настнуудыг хэрхэн шалгалт авахгүйгээр элсүүлэх талаар асуухад "Оноороо зургаан нас хүрч байгаа хүүхдүүдийг энэ жил сургуульд элсүүлнэ. Хүүхдээ яаж элсүүлэх нь сургуулиудын асуудал.
Ямартай ч бүртгүүлж байгаа олон хүүхдүүдийн хэмжээнд нээлттэй ил тод, шилэн байдлаар яаж сонгож авч болох вэ тэр журмаараа элсүүлэн авах ёстой. Зургаан настай хүүхдүүдийг сургуульд элсүүлэхэд ямар нэг байдлаар ялгаварлах, ялгамж үүсгэх, төлбөр хураамж авах зэрэг асуудал байлгаж болохгүй гэдэг үүднээс тийм шийдвэр гаргасан.
Сургуулиуд "Бид тэгвэл хүүхдээ яаж элсүүлэх вэ?" гэж асуух шаардлагагүй. Бүх сургууль хүүхдээ авдаг журамтай. Тэр журмаараа хүүхдээ авах хэрэгтэй" гэлээ.
ҮЕ ТЭНГИЙНХНИЙ ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОР УРШИГ
Өсвөр насандаа дээрэлхүүлж байсан хүүхдүүдийн талаар Их Британийн нэгэн судалгаагаар энэ нь сэтгэл гутралд орох магадлалыг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
Учир нь эцэг эхийнхээ хараа хяналтаас гарч бие хүн болон төлөвшиж байгаа энэ үед өөрийнх нь үе тэнгийнхэн хүлээж авахгүй байх мэдрэмж төрүүлэх нь өөртөө итгэх итгэлийг бууруулдаг учраас цаашид тэр хүн ажилд орох нь бага, сэтгэл гутралд өртөх нь их байдаг ажээ.
Нэгнээ хочлохдоо зүгээр нэг хоч биш, эвгүй зүйлийг нь санагдуулсан байдалтай нэрлэх нь бий. Цахим хэлбэрийн хүчирхийллийн үед эвгүй зургийг нь тараах зэргээр хувийн мэдээллийг нь тарааж, тухайн хүний нийгмийн оролцоог нь хязгаарлах хэмжээнд хүргэх зэрэг нь сэтгэл зүйн хувьд гэмтэл авч байгаагаас ялгаагүй. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
Х.Баделхан: Түрээсийн орон сууцыг өмчилж авах боломжтой
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Түрээсийн орон сууц өмчлүүлэх журмыг баталсан байна. Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделхан танилцууллаа.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу асуудлыг судалсны үндсэн дээр "Түрээсийн орон сууц өмчлүүлэх" журмыг батлаад байна. Орон сууц түрээслэгч иргэд тухайн түрээслэгч байгууллагад хүсэлт гаргаж хоёр нөхцөл хангаснаар өмчилж авч болно.
- Байрны төлбөрийн 30 хувийг төлснөөр ипотекийн зээлд хамрагдаж болно.
- Төлбөрийн чадвартай бол таван жилийн дотор байгууллагатай тохирсны үндсэн дээр сар бүр төлбөр төлөх зарчмаар худалдан авч болно.
Журам өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ. ТОСК-ийн зээлд хамрагдсан иргэд ч мөн энэхүү журмын дагуу орон сууцаа хувьчилж авч болно. Байр олгож буй байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр гурав эсвэл таван жилийн хугацаанд 30 хувийг төлж барагдуулах зэргээр энэ асуудлыг шийдвэрлэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.