Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өчигдөр өгсөн мэдээлэлдээ хувийн болон төрийн өмчийн сургуулиуд хүүхэд элсүүлэхдээ ямар нэг шалгуур тавьж, уралдаан явуулж, төлбөр авч элсүүлдгийг зогсоох тушаал гаргаснаа мэдэгдсэн.
Тэрээр энэ талаар "Уралдаант шалгуур нэрээр 30-50 мянган төгрөгийн хураамж авч сургуульдаа оруулдаг явдал гарч байна. Энэ нь нэг талаараа бизнес болж байна. 1000 хүүхэд бүртгэж аваад 150 орчмыг нь л авдаг үзэгдэл ихтэй байна. Тиймээс энэ явдлыг зогсоох хэрэгтэй гэж үзсэн. Нөгөөтэйгүүр зургаан настай цэцэрлэг төгсөөд сургуульд орж байгаа хүүхдүүд ямар шалгалт өгөх вэ дээ" гэсэн юм.
Бүх хувийн өмчийн сургуулийн эрх ашиг, дотоод дүрэм журамд халдсан шийдвэр юм. Шалгалтаа яаж зохион байгуулах нь тухайн сургуулийн эрх юм шүү дээ.
Шинэ Монгол сургуулийн захирал П.Наранбаяр дээрх шийдвэртэй холбоотой албан бичгийг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд Ё.Баатарбилэг сайдад хүргүүлжээ.
Бид Шинэ Монгол сургуулийн захирал П.Наранбаяртай холбогдож дараах тодруулгыг авлаа.
-Танай сургуулийн шалгалтын бүртгэлийн хураамж өндөр байна гэсэн санал гомдол ирж байсан уу?
-Ирж байгаагүй. Манайх гурван хоног шалгалтыг зохион байгуулдаг. Нэг хоногт нь 11 мянган төгрөгийг зарцуулдаг. Яг энэ хэв маягаар арван жил, шалгалтын хураамж нэмээгүй дөрвөн жил болсоор ирсэн. Шалгалтын ард зуу гаруй багш, албан хаагчид ажилладаг. Анги танхим ашиглалт, цаас хэвлэх, хэвлэлийн машин гээд тодорхой хэмжээний зардал гардаг. Бүртгэлийн хураамжийн шүүмжлэл гарч манай дээр ирсэн тохиолдол байхгүй. Эцэг эхчүүд хүүхдээ шалгалт өгүүлэхээр өөрсдөө сайн дураараа ирж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид албадсан зүйлгүй юм.
-Сайдыг шийдвэрээ цуцлаасай гэсэн байр суурьтай байна уу?
-Өргөдөл гомдлын хуулиар ажлын тав хоногт хариу өгөх ёстой. Би санал хүсэлтээ албан бичиг дээрээ тодорхой илэрхийлсэн байгаа. Сайд ЕБС-ийн элсэлтийн шалгалтыг бүх хэлбэрээр авахыг хориглочихлоо. Шийдвэрээ цуцлахаас илүүтэй, дахин нэг эргэж хараасай. Хэрэв төлбөр хураамжгүй, шалгалтгүй авах юм бол хэрхэн яаж гэдэг шийдлийг бидэнд хэлж өгөөсэй л гэж хүсч байна. Өөрөөр хэлбэл энэ элсэлтийг шалгалтгүйгээр хэрхэн зохион байгуулах вэ?
-Хувийн дунд сургуулиудын холбоо гэж байдаг уу. Бусад нь ямар байр суурьтай байгаа вэ?
-Холбоо байдаг. Бүх хувийн өмчийн сургуулийн эрх ашиг, дотоод дүрэм журамд халдсан шийдвэр юм. Шалгалтаа яаж зохион байгуулах нь тухайн сургуулийн эрх юм шүү дээ. Эцэг эхчүүд хүүхдээ сургах сургуулиа өөрсдөө сонгоно. Заавал хувийн гэхгүй бол өөрсдийн хамран сургах тойргийн төрийн өмчид сургуульдаа ч элсүүлж болно. Хэнд ч эрх нь бүрэн нээлттэй шүү дээ.
Албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна
"БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН СПОРТЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ ТАНАА
Эрхэм таны амгаланг айлтгая.
Сайд таны 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гаргасан А/200 дугаар тушаалын дагуу тус сургууль 2019-2020 оны хичээлийн жилд 1-р ангид суралцах сурагч элсүүлэх шалгалтын бүртгэлээ 4-р сарын 9-нд зогсоолоо. Тушаалын он, сар, өдөр хэдийгээр 2019 оны 4-р сарын 5-ны өдрөөр бичигдсэн байгаа боловч олон нийтийн сүлжээгээр 4-р сарын 8-ны өдөр тараагдсаны дараа бид 4 дүгээр сарын 9-нд тушаалын хуулбар хувийг олж авсан болно.
Зургаан настнаас элсэлтийн шалгалт авч ирсэн үндэслэлийг тайлбарлаж, цаашид үүсэж болзошгүй асуудлын тухайд таны санал бодлыг тодруулах зорилгоор хандлаа.
1. Шинэ Монгол сургууль тухайн жилийн 1-р сард элсэлтийн журмаа баталж, олон нийтэд ил тод мэдээлэн, 1-р ангид элсэх элсэгчдийн эрэлт хэрэгцээ, эцэг эхийн хүсэл сонирхол, хүүхдэд сургалтын үйлчилгээг эрх тэгш, хүртээмжтэй хүргэх, хүүхэд бүрт боломж олгох зорилгоор элсэлтийн шалгалтыг жил бүр зохион байгуулж ирлээ. Элсэлтийн шалгалтыг шударга, нээлттэй явуулж, элсүүлэх хүүхдийн тоог тодорхой дурдаж, шалгалтын сэдэв, дүнг олон нийтэд нээлттэй хүргэж байв. Шинэ Монгол сургуульд хүүхдээ оруулах хүсэлтэй эцэг, эхчүүдийн тоо жил бүр нэмэгдэж, эрэлт хэрэгцээ ч түүнийг даган өсөж ирснийг нь жил бүр шалгалт өгсөн хүүхдийн тооны өсөлтөөс харж болно. Бид сүүлийн 10-аад жилд бусад орны туршлагаас суралцаж шалгаруулалтын аргаа улам боловсронгуй болгож ирэв.
2. Бид бүртгэлийн хугацаанд ирсэн хүүхэд бүрийг бүртгэж, тэдэнд Шинэ Монгол сургуульд элсэх шалгалт өгөх тэгш боломжийг олгож байв. Бүртгэх хүүхдийн тоог хязгаарлах аль эсвэл эхэлж ирсэн хүүхдийг шууд авах зэрэг аль ч арга нь бодит амьдралд тохиромжгүй. Ирсэн бүх хүүхдийг бүртгэн шууд элсүүлэх сургалтын орчин болоод анги танхимын багтаамж хүрэлцэхгүй нь ойлгомжтой тул жил бүр тусгай квот тогтоож, энэ хүрээндээ хүүхдээ авдаг байв. Эрхэм сайд аа, бага сургуулийн элсэлтийн шалгалтыг хориглосноор бидний өмнө дараах бодитой агаад ээдрээтэй асуудал тулгарч буйд анхаарлаа хандуулна уу.
1. Төрийн бус өмчийн сургуулиуд нь амьдран суугаа газраасаа үл хамааран хүүхэд бүрт хүссэн боловсролын үйлчилгээгээ авах боломжийг олгодгоороо төрийн өмчийн хамран сургах тойргийн сургуулиас ялгаатай. Энэ ч утгаараа өрсөлдөөн дунд оршиж, оршин тогтнохын тулд сургалтын чанартаа онцгой анхаарч, боловсролын үйлчилгээг сонголттой болгодог юм. Элсэгчээ сонгон шалгаруулж авах нь тухайн сургуулийн бие даасан академик эрх чөлөөний нэг хэсэг агаад үүнийг Боловсролын тухай хуулийн 5.1.3, 6.1 дүгээр заалтад тодорхойлжээ. Таны гаргасан дээрх тушаал Боловсролын тухай хуулийн эдгээр заалтуудыг зөрчих магадлалтай буйг анхааралдаа авна уу.
2. Хүүхдээс шалгалт авахгүйгээр шударга, нээлттэй, ил тод байх зарчмын дагуу элсүүлэх арга хэлбэрийг бид сайд танаас тодруулмаар байна. Эрхэм сайд аа, элсэлтийн шалгалт авахгүй тохиолдолд бид ямар шалгуураар хүүхдээ элсүүлж авах вэ? Царайг харах уу? Эцэг эхийн ажил, албан тушаалыг харгалзах уу? Түрүүлж ирсэн хүүхдийг авахаар зарлаж, эцэг эхчүүдийг бүртгэлийн өмнө хэдэн өдөр шөнө дугаарлуулах уу? Сугалаа сугалуулахаар зарлаж, хэдэн арван мянган хүн цуглуулан, гудамжинд шоу зохион байгуулах уу?
3. Бид энэхүү асуудлыг улс төржүүлэх гэсэн ямар ч санаагүй бөгөөд гагцхүү тус сургуульд элсэхийг хүсч буй олон мянган хүүхэд, тэдний эцэг эхчүүдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг ганцхан зорилго агуулж буйг ойлгоно биз ээ. Бүртгэлийн хураамжгүй болгож болгоход, элсэлтийн шалгалтад оролцогч хэд дахин нэмэгдэж, 2000-3000 хүн болох магадлалтай. Мэдээж бид гарсан зардлыг тэнцсэн хүүхдүүдийн төлбөрт бага зэргийн өөрчлөлт оруулж шийдэж болно. Эсвэл яам өөрөө манай шалгалтыг үнэ төлбөргүй гардан зохион байгуулж өгөх үү? Чингэхдээ бидний хийж ирсэнчлэн шалгалтыг нээлттэй, ил тод, шударга байлгаж, 6 настны онцлогт тохирсон байдлаар зохион байгуулах баталгааг гаргаж өгөхийг хүсч байна.
Бид сурагчдаа элсүүлж, сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлтэй байгаа тул бидэнд зөвлөж, хуульд заасан хугацаанд багтаан албан ёсоор хариу өгнө үү.
Таныг хүндэтгэсэн,
ЗАХИРАЛ П.НАРАНБАЯР"