Бид ирээдүйдээ боловсролоор л дамжуулж нөлөөлнө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-04-12 10:35 GMT+8

Олон Улсын сургуулийн эрхэм зорилгыг үнэлэн дүгнэсэн И Эс Эм Олон Улсын Дунд Сургуулийн бага ангийн хичээлийн эрхлэгч Вардухи Григориан

Монголд ирэхээсээ өмнө нэлээд хэдэн олон улсын сургуульд ажиллаж байсан хүний хувьд И Эс Эм сургууль намайг ихэд гайхшруулсан. Миний өмнөх ажиллаж байсан сургуулиудаас тус сургууль маш их ялгаатайг би олж харлаа. Ихэнх сургуулиуд тухайн улсыг өөрчилнө хэмээн сайхан алсын хараандаа хөтлөгдөн үүсгэн байгуулагддаггүй. Өнгөрсөн он жилүүдэд Монгол тусгаарлагдмал улс байсан бол одоо ирээдүйг маш их эерэг өөрчлөлтүүдээр харсан шинэ санаа, шинэлэг үйл ажиллагаанд нээлттэй, жинхэнэ хөгжиж буй улс болжээ.

Алсын хараан дээрээ тулгуурлан босох нь тухайн улсын хөгжилд маш том өөрчлөлтийг дараагийн хэдэн арван жил авчирах бөгөөд маш олон төслүүдийг ажил хэрэг болгож чадна гэдэгт би итгэдэг.

2011 онд И Эс Эм сургууль нь бие даасан олон улсын сургууль болон үүсгэн байгуулагдсан. 2015 онд Кембриджийн магадлан итгэмжлэл басIB олон улсын бакалавриатын дипломын хөтөлбөртэй болсон. Мөн тус сургууль нь FOBISIA буюу Ази дахь Британы Олон Улсын Дунд Сургуулиудын холбооны бүртгэлтэй гишүүн цор ганц Монгол сургууль болжээ. Бүх хичээл нь Англи хэл дээр заагддаг бөгөөд одоогийн байдлаар гадаад монгол нийлсэн 70 гаруй багш, 750 сурагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Заах болон сурах шинэлэг арга барилын загвараар боловсролын системд өөрчлөлтийг  авчирахыг зорьж байгаа бөгөөд IB хөтөлбөрөө тасралтгүй явуулдаг бүрэн эрхтэй сургууль болохын тулд бага болон дунд сургуулийн хөтөлбөрийг цаашид хөгжүүлэх шаардлагатай. Бид одоогоор IB дипломын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Манай сургууль өсөж байгаа Монголын залуу үеийн гэрэлтэй сайхан ирээдүйг харан, хөгжиж буй Монгол улсыг дэмжих эрхэм зорилгоо болгон боловсролын үндсэн зарчмыг баримтлан ажилладаг. Онцгойлон нийгмийн дундаж давхрагын хүмүүст илүү сайн боловсролыг боломжийн үнээр олгохоор хичээж байна.

Юу тарина түүнийгээ хураадгийн жишгээр сайн боловсролын хөтөлбөрийн үр дүнд л бид дэлхийн хөгжилтэй эн тэнцүү алхаж өндөр боловсролыг хүртэж эх орондоо, улсынхаа хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулна.

Сүүлийн үеийн олон улсын боловсролд хандах хандлага нь чанга хатуу шалгалт шүүлгийн системээс татгалзах үүний оронд цаг үеэ дагасан илүү сайн сургалтын хөтөлбөрийг эрэлхийлж, үүнийгээ сурагчдын хувь хүний хөгжил, сайн сайханд хэрхэн ашиглаж болох гэх мэт амьдралд илүү ойр дэвшилтэт байдалруу аажимаар шилжиж байгаа байдал ажиглагддаг. Хүнлэг бөгөөд хариуцлагатай иргэн байх соёлыг зааж, дэлхий нийтийн туршлагыг хуваалцаж, олон улс үндэстний соёлтой танилцаж, тэдний үнэт зүйлсийг нээн илрүүлснээр өөрийн үндэсний өв соёл, түүний үнэ цэнийг ойлгож мэдэрсэн шинэ үеийн төлөөллийг бэлтгэхийг сургууль маань зорьж байгаа билээ. 

Хэн нэгний соёлын үнэ цэнийг нөгөөхөд ойлгуулах нь хэзээ ч амар байдаггүй. Гэвч дэлхий нийтээр амар амгалан аж төрж, дэлхийг улам сайхан болгохын тулд үүнээс өөр шийдэл үгүй.

“Өөрийн улс эх орны болон дэлхий нийтийн өмнө хариуцлага үүрсэн гэдгээ ухамсарлах нийгмийн хариуцлагатай нэгэн үеийнхнийг сурган хүмүүжүүлэх нь хүнд бас удаан үйл явц юм. Гэвч бүхий л сургалт хүмүүжлийн үндэс суурь болсон дунд сургуулийн боловсрол нь нээлттэй, өөрийн гэсэн бодолтой, хүнлэг бөгөөд хариуцлагатай иргэдийг хүмүүжүүлж чадвал, энэ нь улс эх орныхоо хөгжилд дунд сургуулийн зүгээс оруулж буй бодит хувь нэмэр болох бөгөөд төгсөгчид нь нийгмийн бүх салбарт тэргүүлэн ажиллах нь бидний бахархалт үр дүн юм.” гэж И ЭС ЭМ ОУДС-ийн захирал эрхэм Грэм Хилл хэлсэн байдаг. Үндэсний боловролын системд жижиг сургууль ч гэсэн хувь нэмэр оруулж чадахаар байгааг үүгээр бид харж болно.     

Бага сургуулийн балчир сурагчдын нүд нь цогтой гялалзаж, дэлхий нийтийг хамарсан ямар ч асуудалд хэрхэн хандаж байгаа, шийдэх эрмэлзэл төгс байгаа, ямар нэг шийдэлд хүрч байгаа зэрэг нь бидэнд урам зоригийг хайрлаж, бидний зорилго маань бодитоор биелж байгааг харах сайхан.

Би энэ сургуульд үзэл бодол нь ойролцоо бөгөөд хүчирхэг нэгдмэл баг хамт олонтой хамтран ажиллаж байгаа азтай хүн. Ийм уур амьсгал бүрдүүлсэн байгууллага хүний амьдралд тийм ч олон удаа таарахгүй байх энэ нь нөгөө талаар багш нар өөрийн ажилдаа зүрх сэтгэлээ жинхэнээсээ зориулдаг шалтгаануудын нэг болдог байх.

Вардухи Григориан
Бага ангийн хичээлийн эрхлэгч
И Эс Эм Олон Улсын Дунд Сургууль
Мэйл: varduhi@esm.edu.mn
www.facebook.com/esmsocials
www.esm.edu.mn

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ