2018 оны байдлаар уул уурхайн салбар манай улсын экспортын нийт бүтээгдэхүүний 87 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувь, ДНБ-ий 24 хувийг дангаараа бүрдүүлжээ.
УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав өнөөдөр болсон Mongolia Mining 2019 үзэсгэлэнд оролцохдоо эдгээр тоон мэдээллийг танилцуулсан юм.
Харин энэ оны эхний хоёр сард олборлогч компаниуд
- 8 сая тонн нүүрс,
- 239 мянган тонн зэсийн баяжмал,
- 856 кг алт,
- 817 мянган тонн молибдений баяжмал,
- 313 мянган тонн цайрын баяжмал,
- 1.1сая баррель газрын тос олборлож, улсын төсөвт 2 их наяд төгрөгийн татвар хураамж төлжээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин өнгөрсөн онд шалгаруулсан ТОП 100 ААН-ийн 22 нь уул уурхайн компани байсан бөгөөд эдгээр 100 ААН-ийн төлсөн нийт татварын талыг эдгээр 22 компани дангаараа бүрдүүлсэн талаар мэдээлэв.
Тэрээр цааш нь “Уул уурхайн компаниуд худалдан авалтаараа ЖДҮ-үүдийг дэмждэг, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна. Нэг жишээ дурдахад “Энержи ресурс” компани Ази-Номхон далайн бүс нутгийн 200 гаруй компани өрсөлдсөн,11 дэх удаагийн Global CSR-Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын шалгаруулалтад амжилттай шалгарч, топ шагналыг нь хүртжээ. Шагналыг нь Малайз улсын Нийгмийн хамгааллын сайд гардуулсан байна.
Бусад компаниуд ч хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлаасай” гэсэн юм.