Гулгадаг, эргэдэг камертай Galaxy A80

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-04-12 10:50 GMT+8

Хоёрхон хоногийн өмнө Самсунгийн танилцуулсан Galaxy A80-ын гол онцлог нь их биений араас гарч ирдэг камер нь байлаа. Нийт 3 камерыг агуулсан тус хэсэг гулгаж гарч ирээд зогсохгүй автоматаар эргэдэг учир арын камер болон селфи камерын үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх чадна.

Сүүлийн жилүүдэд гар утас үйлдвэрлэгчдийн шийдэл олохоор зорьж буй чухал зүйлсийн нэг бол яах аргагүй нүүр хэсэг нь тэр чигтээ дэлгэц байх утас буюу камер, спикер зэргийг аль болох ил харагдахгүй эсвэл бага зай эзэлдэг байхаар бүтээх юм.

Уг асуудалд компани бүр өөрийн гэсэн өвөрмөц шийдэл олсоор байгаа бөгөөд ямартай ч Galaxy A80-ын камер тэдгээр өвөрмөц шийдлүүдийн нэгт багтаж байна.

Эргэдэг камерыг хамгийн анх 2014 онд Хятадын Oppo компани N1 ухаалаг утсандаа ашиглаж байсан түүхтэй. Их биенээсээ гарч ирдэг камер өнгөрсөн жил Vivo Nex, Oppo Find X зэрэг хэд, хэдэн ухаалаг утсанд ашиглагдаж байсан бол гулгаж гарч ирдэг камерны санааг Honor Magic 2, Xiaomi Mi Mix 3 зэрэг сүүлийн үеийн ухаалаг утаснууд ашигласан байдаг.

Galaxy A80-ын үзүүлэлт:

Камер: 48 мегафикселийн үндсэн камер, 12 мегафикселийн өргөн камер, орон зай мэдрэгч
Дэлгэц: 6.7 инчийн Super AMOLED
Зайны багтаамж: 3,700mAh
Үнэ: Хараахан тодорхой болоогүй
Худалдаанд гарах хугацаа: 2019 оны 5-р сарын 29

Эх сурвалж: The Verge

 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ