MIT-ын хөгжүүлж буй робот хог хаягдлыг “мэдэрч” ангилж чадна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-04-12 12:30 GMT+8

Дэлхийн шилдэг технологийн их сургуульд тооцогддог MIT-ын Компьютерын шинжлэх ухаан, хиймэл оюун ухааны лабораторийн хөгжүүлж буй “RoCycle” робот нь олон төрлийн мэдрэгч ашиглан хог хаягдлын материалыг тогтоож улмаар ангилж чаддаг байна.

Ингэхдээ үндсэн хоёр мэдрэгчийг ашигладаг. Хамгийн эхэнд тусгай мэдрэгчээр тухайн биетийн хэмжээг ойролцоогоор тогтоох ба үүний дараа хоёр хавчуураа ашиглан тухайн биетийг хавчиж авахад хэр их хүч орохыг хэмждэг аж. Ингээд энэхүү хоёр мэдээлэл дээрээ тулгуурлан аливаа хог хаягдлыг цаас, хуванцар, металлын аль нь болохыг тодорхойлдог гэнэ.

Туршилтаар тус робот нийт хогны 85 хувийг амжилттай танин, ангилсан байна. Хөдөлгөөнт зам дээр байгаа биетийг ангилах үед 63 хувь болж буурсан аж. Түүнчлэн танин ангилахад хамгийн хүндрэлтэй хог хаягдал нь цаасаар бүрсэн хөнгөн цагаан лааз байжээ.

Одоогоор уг роботыг бодитоор ашиглаж хог ангилах цаашлаад дахин боловсруулах явцыг илүү хурдан шуурхай, оновчтой болгохыг зорьж байгаагаа хөгжүүлэлтийн баг дурдсан байна.

Эх сурвалж: TechCrunch

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ