Капитал банканд 20 саяас дээш төгрөгийн хадгаламж эзэмшиж байсан иргэд өнгөрсөн лхагва гарагт Монголбанканд шаардлага хүргүүлэн, хохирлоо нэн даруй барагдуулахыг хүссэн юм. Тэд өнөөдөр шаардлагынхаа хариуг авахаар Монголбанкны гадаа 10.00 цагт цуглав. Гэвч төрийн онцгой обьект хэмээн тэднийг дотогш нэвтрүүлсэнгүй. Санхүүгийн томоохон хохирол амссан тэд унтаж чадахаа больсон, сэтгэл санааны хохирол ч амсаж байна гэцгээж байв.
Энэ үеэр Хохирогчдын нэгдсэн холбооны тэргүүн Х.Оюунцэцэг “Монголбанк Капитал банкийг дампууруулах шийдвэрийг дангаараа гаргасан юм байна. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээгүй гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр надад хэллээ. Иймд ирэх долоо хоногт Л.Оюун-Эрдэнэ дарга Капитал банкны хадгаламж эзэмшигчдийн зарим төлөөлөлтэй уулзахаар болсон” гэв.
Одоогоор Капитал банканд 20-иос дээш сая төгрөгийн хадгаламж эзэмшиж байсан 149 иргэн Хохирогчдын нэгдсэн холбоонд хандаад байна. Тэд нэгдсэн зохион байгуулалтад орж, хохирлыг нь 100 хувь барагдуулах шаардлагыг Төв банканд тавьж байна.
Монголбанкнаас өнөөдөр тэдэнд өгсөн шаардлагад “Капитал банкийг дампууруулахгүй байх зорилгоор урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсан. Гэвч хохирлын хэмжээ дахин өсөх бодит эрсдэл тулгарсан тул тус банкийг албадан татан буулгах арга хэмжээг хуулийн дагуу авсан болно. Иргэд, ААН-ээс тус банк хадгаламж шинээр татах үйлчилгээг хаасан тул иргэн Г.Алтан “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн түрээслэгчдийн иргэний үнэмлэхийг ашиглан хадгаламжийн шинэ данс нээх боломжгүй юм. Гэвч бид энэ хэргийг нарийвчлан шалгана” гэжээ.

Иргэд өнгөрсөн лхагва гарагт дараах шаардлагыг хүргүүлсэн юм:
- Нийт хадгаламж эзэмшигчдийн /20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй/ нэрс болон хохирлын хэмжээг гаргаж өгөх,
- Чанаргүй зээлдэгчдийн нэр болон зээлийн хэмжээ, төлөх хугацаа, барьцаа хөрөнгүүдийн талаар мэдээлэл өгөх,
- "Алтжин" худалдааны төвийн захирал Алтан, Эдуард Сүрэн гэх этгээдүүд тус банкинд маш их хэмжээний мөнгөн дүнтэй хадгаламжтай байсан. Түүнийгээ банк татан буух гэж байгаа сургаар жижиглэн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламж болгон бусдын нэр дээр шинээр данс үүсгэсэн талаар мэдээлэл өгөх,
- Монголбанк татаж бууж байгаа "Капитал" банкны үйл ажиллагаа нь 2015 оноос хойш доголдоод байхад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар мэдээлэх,
- Капитал банкны хувьцаа эзэмшигчдийн нэрс, нийт актив, бүртгэлтэй хөрөнгүүдийн жагсаалт гаргаж өгөх.
Монголбанкнаас өгсөн албан шаардлагад:
-Та бүхний энэ сарын 10-ны өдөр ирүүлсэн албан шаардлагатай танилцлаа. Капитал банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх Монголбанкны шаардлагыг биелүүлээгүй. Иймд банкны төлбөрийн чадвар, хэвийн үйл ажиллагаа алдагдсан юм.
Чанаргүй зээлдэгчдийг нэн даруй зарлах ёстой. Хуь хүний, байгууллагын нууц нэрээр тэднийг хамгаалан нууж болохгүй.
Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тус банкийг татан буулгасан. Банкны эрх хүлээн авагч (н.Адилбиш) томилсон. Эрх хүлээн авагч тус банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авахаар шуурхай ажиллаж байна. Бид банкны тухай хуульд заасан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүрт нь Капитал банканд авсан. Гэвч цаашид банкны үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл үүссэн. Мөн харилцагч, хадгаламж эзэмшигчийн хохирлыг нэмэгдүүлэхгүй байх үүднээс албадан татан буулгах шийдвэр гаргасан. Капитал банкны хөрөнгө, данс эзэмшигчдийн мэдээлэл, банкны үйл ажиллагааны талаарх мэдээллийг Монголбанкнаас гаргаж өгөх боломжгүй.
Бид хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд тус банкны үйл ажиллагааг хязгаарласан. Тухайлбал, мөнгөн хадгаламжийн тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлж, шинээр харилцах, хадгаламжийн данс нээхийг нь хориглосон юм. Иймд хуурамч гэрээ хэлцэл хийх, данс нээх боломжгүй. Тус банкны харилцагч Г.Алтан бусдын нэр дээр 20 сая хүртэл төгрөгийн данс нээсэн эсэхийг эрх хүлээн авагч шалгана. Бид та бүхэнтэй уулзахад татгалзсан зүйлгүй болно. Эрх хүлээн авагч банкнаас санхүүгийн тайлан тэнцлийг хүлээн авч, баталгаажуулж дууссаны дараа банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэхийг хүлээн авах хугацааг олон нийтэд зарлана гэжээ.

Гэвч хохирогчид энэ хариу хангалтгүй гээд, чанаргүй зээлдэгчдийг нэн даруй зарлах ёстой. Хувь хүний, байгууллагын нууц нэрээр тэднийг хамгаалан нууж болохгүй. Бид өнөөдөр өглөө 10.00 цагт ирэхэд энэ хамгаалагчид та нар Капитал банкны төв байр руу яваарай. Тэнд та нарын шаардлагын хариуг өгөхөөр болсон гэж худлаа хэлэн, олон хүнийг өөр газар руу явуулан, биднийг төөрөгдүүллээ. Ингэж худлаа ярьж болохгүй. Төр үеийн үед иргэдийн эдийн засгийн эрх чөлөөнд халдсан. 1937 онд өмч хөрөнгийг нь хураасан. 1990 оны эхээр 20 дугаар тогтоол гаргасан. Дараа нь хадгаламж зээлийн хоршооны улмаас олон иргэн хохирсон, олон банк дампууруулсан гэсэн байр суурьтай байна.
Монголбанкнаас энэ сарын 8-нд Капитал банкийг албадан татан буулгасан шийдвэрээ танилцуулсан юм. Тус банканд 20 хүртэл сая төгрөгийн хадгаламж эзэмшиж байсан иргэд Хадгаламжийн даатгалын корпорацаас хадгаламжаа авах ёстой. Одоогоор тус байгууллага хадгаламж эзэмшигчдийн мэдээллийг Хаан банканд өгөөгүй байгаа тул эдгээр хадгаламж эзэмшигчид ч мөнгөө аваагүй байна.
Гэрэл зургуудыг Э.Батзавъяа