Гэр хорооллын иргэдийн судалгааг ухаалаг утас ашиглан хийнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-04-12 13:40 GMT+8

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” арга хэмжээний хүрээнд нийслэлийн гэр хорооллын иргэдийн амьдрах орчны судалгааг эхлүүллээ. Судалгаа хийх ажилтнуудыг нийт дөрвөн түвшинд хувааж 4208 судлаач нийслэлийн гэр хорооллын 97 хорооны 230 мянган өрхөөс судалгаа авахаар болжээ.

Энэхүү судалгаа өчигдөр эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. Судалгааг авахдаа уламжлалт цаасан суурьт технологиор бус ухаалаг гар утасны аппликейшныг ашиглах юм. Уг аппликейшн нь “Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сан”-д суурилсан байна.

Судалгаагаар нийслэлийн гэр хорооллын иргэдийн орон сууцны төрөл, дулаан алдагдал, халаалтаа шийдсэн хэлбэр, цахилгааны хэрэглээ, цахилгааны аюулгүй байдал, сайжруулсан зуух хэрэглэдэг эсэх, түлшний хэрэглээ, үнс болон хаягдлыг хэрхэн зайлуулдаг, жорлонгийн төрөл, тоо, хашаандаа бохирын цооногтой эсэх зэрэг амьдрах орчны мэдээ мэдээллийг цуглуулах юм. Эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт энэхүү судалгааг хийхээр төлөвлөж байгаа аж.

 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ