Хотын даргын үйл ажиллагааг нь зогсоохыг даалгасан "Зүүнбаян рэйфанери” компанийн удирдлагууд мэдээлэл хийж байна.
"Зүүнбаян рэйфанери” компанийн захирал хэмээн танилцуулсан О.Сайнбаяр Туул голын хамгаалалтын бүсэд байрлах уг газрыг 2012 оноос хойш хууль журмын дагуу газрыг авч үйл ажиллагаагаа эхэлсэн гэлээ.
2017 ОНООС ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛААГҮЙ, ХЭРЭГ ШҮҮХИЙН ШАТАНД БАЙХАД ЗОГСООХ ТАЛААР ЯРЬЖ УЛС ТӨРЖИЖ БАЙНА
Мэдээллийнхээ үеэр тэд "Хууль журмын дагуу эхэлсэн учраас бид нүүр бардам байсан. Бидний хэсэг залуус аялал жуулчлалын бүс, цогцолборыг бүтээн байгуулахаар болсон. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас гаргасан үйл ажиллагаа зогсоох тушаалыг бидэнд өгөөгүй. Хөлийнхөө улыг эргэтэл явж байж тушаалыг цаасаар авсан. Ингээд бид шүүхийн шатанд асуудлыг шийдэх явцад улс төрчид бидний үйл ажиллагааг саатуулах ажлыг хийж байна. Олон залуус нийлж дэлхийн хэмжээний зүйл хийе гэтэл өнөөдөр ийм зүйл боллоо. Бид шүүхэд хандсанаас хойш буюу 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй байна. Гэтэл өнөөдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа мэт улс төрчид ярьж байна.
Бургасны нөхөн төлбөр гэж 11 сая 163 мянган төгрөгийг тушаасан. Бургас нөхөн сэргээлтэд бид 20 орчим сая төгрөг төлсөн
Бид газрын судалгаа хийж байх үедээ хамгийн тохиромжтой нь энэ газар болж таарсан. Ингээд энэ газрын эзнийг олж уулзахад С.Уламбаяр гэж хүн байж таарсан. Би ахаараа дамжуулан очиж уулзаж, бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж биднийг дэмжихээр болсон. Газрыг шилжүүлж авахаар 2016, 2017 онуудад албан бичгүүдийг тухайн үеийн сайд нарт өгсөн ч Тусгай хамгаалалтын газар шилждэггүй учраас энэ нэрээр нь ашиглаж байгаа юм.
Энэ газрыг Байгаль орчны яамнаас олгодог. Бургас хядсан асуудал дээр бид тухайн үед Нийслэлийн байгаль орчны газарт бургасны нөхөн төлбөр гэж 11 сая 163 мянган төгрөгийг тушаасан. Бургас нөхөн сэргээлтэд бид 20 орчим сая төгрөг төлсөн. Бургасыг өөр газарт суулгасан. Туул гол дагуу 1387 иргэн, аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байхад яагаад Зүүнбаян Рэфайнери ХХК руу дайраад байгаа юм бэ? Бүгдийг нь цуцалж, бүгдийг нь буулга. Тэгвэл бид ч бас буулгана. 6891 м2 талбайд бургастай байсан. Түүнийгээ тогтоогоод нөхөн төлбөрөө авчихсан. Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбатын ярьж байгаа 13 тэрбум бол ор үндэсгүй" гэлээ.