Далай, тэнгист хүчирхэгжих БНХАУ-ын амбицтай холбоотой яриа өрнөх болгонд өмнөд Хятадын тэнгис аяндаа анхаарлын төвд орж ирдэг. Энэ тэнгист байр сууриа бататгаж чадвал Бээжин шатдаг хий, газрын тосны асар их баялаг эзэмших төдийгүй, дэлхийн ачаа тээврийн эргэлтийн 40 хувийг хяналтдаа авах юм. Гэхдээ уг тэнгис Хятадын далайн стратегийн хамгийн ил, нүдэнд шууд тусдаг хэсэг. Харин олж харахад түвэгтэй ч маш чухал өөр зүйл бол интернэтийн бүх мэдээлэл дамжиж буй тэнгис доогуурх кабелийн суурилуулалт, засварын ажилд Бээжингийн нөлөө ихсэж буй явдал юм.
Хүмүүс интернэтийн амин зүрх нь хиймэл дагуул, үүрэн холбооны цамхгууд гэж ойлгох хандлагатай байдаг. Хэрэг дээрээ тив хооронд дамжиж буй бүх өгөгдөл, дуут мэдээллийн урсгалын 95 гаруй хувийг “тээвэрлэж буй” 380 кабелийн шугам хамгийн чухал бүрдэл нь юм. Эдгээр шугамын ихэнхийг АНУ болон холбоотнууд нь байгуулсан учраас өрнөдийнхний нүдээр харахад ядаж л эсрэг тал тагнуулын төхөөрөмж зоочихооргүй “цэвэр” угсралттай. Google, Facebook, Amazon зэрэг АНУ-ын интернэт аваргууд ихэвчлэн харилцаа холбооны консорциумуудын байгуулсан энэхүү кабелийн сүлжээг түрээ сэлж юм уу худалдан авдаг.
Тус компани 2018 онд Бразилаас Камерун хүрсэн 7400 километр урт кабелийг татаж дуусгасан.
Гэтэл 5G үүрэн холбооны сүлжээг дэлхий даяар татах ажилд манлайлагч Хятадын конгломерат Huawei Technologies компани эдүгээ далай тэнгист орж ирлээ. Тус компанийн Huawei Marine Networks салбар дэлхий даяар нийт 100 орчим гүний кабелийн сүлжээг шинээр тавих болон сайжруулах ажил гүйцэтгэж байна. Тус компани 2018 онд Бразилаас Камерун хүрсэн 7400 километр урт кабелийг татаж дуусгасан. Уг кабелийн сүлжээний нэг эзэмшигч нь БНХАУ-ын төрийн хяналттай China Unicorn компани. Хятадын компаниуд Бээжингээс татаас авдаг учраас тендерт ялах магадлал их хэмээн өрсөлдөгчид нь тайлбарладаг билээ.
Huaweiгийн 5G технологи тагнуулын зорилго бүхий “Арын хаалга”-тай байх вий хэмээн экспертүүд түгшдэгийн адилаар далайн гүнд кабель татах ажилд ч Хятад компани оролцуулахыг өрнөдийн тагнуулын байгууллагын мэргэжилтнүүд эсэргүүцэж байна. Хятадын хуулийн зохицуулалтаар компаниуд сүлжээний өгөгдлийг засгийн газарт шилжүүлэх үүрэг хүлээдгийг АНУ болон өрнөдийн бусад улс тайлбарладаг ч Huawei далайн гүнд татаж буй кабельдаа ямар ч ”заль мэх” байхгүйг мэдэгдсээр ирсэн.
Холбооны агентлагууд Huaweiгийн 5G тоног төхөөрөмж ашиглахыг АНУ жилийн өмнө хориглосон. Хариуд нь Huawei компани холбооны шүүхэд зарга мэдүүлээд буй. Вашингтон холбоотнуудаа ч жишээг нь дагах шахалт үзүүлж байгаа. Хятадын компаниудыг 5G сүлжээний төслүүддээ оролцуулбал тагнуулын хамтын ажиллагаагаа хязгаарлана хэмээн АНУ-ын элчин сайд саяхан ХБНГУ-д анхааруулсан. Тэглээ гээд дэлхийн олон улс, компаниуд үүрэн холбооны чанартай үйлчилгээг аюулгүй байдлын эрсдэлээс илүүд үзэх төлөвтэй байна.