Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр тээврийн хэрэгслээр орж ирсэн маханд шинжилгээ хийхэд үхсэн малын мах байжээ.
Шинэлэг байдлаа алдсан, харласан, эвгүй үнэртэй, хэт туранхай, хүнсэнд хэрэглэх боломжгүй байсан тул саатуулан, битүүмжилжээ.
Хяналт шалгалтаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас гарал үүслийн гэрчилгээтэй 20 тонн үхрийн мах нь мэдрэхүйн үзүүлэлтээр шинэлэг байдлаа алдсан, харласан, эвгүй үнэртэй, хэт туранхай, хүнсэнд хэрэглэх боломжгүй байсан тул Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид саатуулан, битүүмжилж Нийслэлийн Мал эмнэлгийн лабораторид таван дээж авч шинжилгээнд хамруулсан байна.
Шинжилгээгээр тус маханд бүлэн үүсч, булингартай, давс үүссэн, өнгөний өөрчлөлтгүй, шинэлэг махны pH 5.6-6.4 байх байтал 6,6-7,5 байсан шинж тэмдэг үзүүлсэн тул хүнсний стандартын шаардлага хангахгүй үхсэн болон өвчтэй малын мах байна гэсэн хариу дүгнэлт гарчээ.
Иймд эрүүл ахуйн шаардлага хангаагүй их хэмжээний махыг холбогдох байгууллагатай хамтран устгах, ариутгалын ажил хийхээр болсон байна.
Энэ хэрэгт Баян-Өлгий аймгийн прокурорын газраас холбогдогч М-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, эрүүл ахуйн шаардага хангахгүй үхсэн малын махыг их хэмжээгээр бэлтгэж, Нийслэл хот руу тээвэрлэн ирэхдээ гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай тул зөрчлийн хэрэг нээж ажиллаж байгаа ажээ.